Амьдрал өөрчлөгдөөсэй хэмээн мөрөөдөвч, мөрөөдлийнхөө төлөө юу ч хийхгүй суухыг тоогүй гэдэг юм

Twitter Print
2023 оны 01-р сар 17-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Ихэнх хүмүүс гудамж талбай шүүрддэг ажлыг тоогүй муухай гэж үздэг. Эсвэл дөч гарчихаад гон бие гозон толгой явахыг гэж боддог. Гэтэл амьдрал дээр “тоогүй” гэж тэс ондоо юмыг хэлдэг юм шүү дээ. Юуг тэр вэ гэж үү?

Ганц ч өдөр өөрийнхөөрөө чөлөөтэй байх боломжгүй байхыг тоогүй гэнэ. Нэр хүндтэй, өндөр цалинтай, хангамж сайтай ажил хийж байж тэр ажилдаа дургуй байхыг тоогүй гэнэ. Хамгийн ухаантай, хамгийн чинээлэг, хамгийн царайлаг хүнтэй ханилсан атлаа түүндээ огтхон ч сэтгэлгүй байхыг тоогүй гэнэ.

Бусад шиг гоё сайхан бие галбиртай болох гээд идэж ууж байгаа калори болгоноо тооцож явахыг тоогүй гэнэ.

Бичих юмсан хэмээн насаараа мөрөөдөж ирсэн романаа эхлүүлсэн ч үргэлжлүүлэхээсээ айсандаа зохиолоо хаяхыг тоогүй гэнэ. Өөрийг чинь үнэн голоосоо хайрлаж халамжилдаг, сайхан сэтгэлтэй хүнтэй амьдарч байж хөрш айлынхаа хүнийг санан мөрөөдөж явахыг тоогүй гэнэ. Хүүхэд чинь өөртэй чинь тоглох гээд гүйгээд ирэхэд нь “намайг тайван орхи... би завгүй байна” гэхчилэн төвөгшөөхийг тоогүй гэнэ.

Өглөөнийхөө цайгаар сэтгүүл уншингаа круассан идмээр байвч юугаар хийсэн нь ойлгомжгүй түргэн болдог кааш хам хум идсэн болоод машиндаа үсэрч суухыг тоогүй гэнэ.

Амьдрал өөрчлөгдөөсэй хэмээн өдөр бүр мөрөөдөвч, тэр мөрөөдлийнхөө төлөө юу ч хийхгүй зүгээр суухыг тоогүй гэдэг юм.

Михаил Лабковский

Тоймлон орчуулсан: Өлзийбатын Уянга
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.