
Монгол Улсын Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг tнэ оны 2-р сарын 6-ны өдөр хүлээн авч уулзжээ.
Тус уулзалтын үзэр Элчин сайд Жалгас Адылбаев Казахстан Улс Абай Кунанбаевын 175 жилийн ой, Алтан Ордын 750 жилийн ойн баярыг тус тус тэмдэглэх гэж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатарт дуулгажээ. Энэ тухай УИХ-ын хэвлэл мэдээллийн албанаас албан ёсоор мэдээлсэн юм.
Энэхүү мэдээлэл олон хүний эгдүүцлийг хүргэж байна. Иргэд "Их Монгол эзэнт гүрний түүхээс хулгайлах шаардлага Казахстаны удирдагчдад гараа юу?", "Ямар үндэслэлээр 750 жилийн ойг тэмдэглэж байгаа нь гайхалтай. 1270 онд Зүчийн улс аль хэдийнээ байгуулагдаад Мөнх-Төмөр хаан төр барьж байсан", "Зүчийн улс буюу Алтан Ордын хэдэн жилийн ой хэзээ тохиохыг Монголын түүхчид тогтоох ёстой, манай төр засгийн удирдлагууд өөрийн хатуу байр суурыг баримтлах хэрэгтэй. 1224-2024 онд Зүчийн улсын 800 жилийн ойг Монголдоо тэмдэглэх нь зүйтэй", "Алтан ордны улс нь Зүчийн хүү Батын улс бөгөөд 400 орчим жил оршин тогтносон улс билээ. Нийслэл нь Батын сарай, Бэрхийн сарай гэдэг байсан юм. Зүчийн улсын төв нь Базар орд гэдэг байсан ба Одоогийн Жезказгана хотоос хойш 50 км -т байдаг ба Зүчийн бунхан нь Кунгур голын эрэг орчимд Жезказгана хотоос 45 км-т байдаг юм. Түүнийг Казахстаны ерөнхийлөгчийн зарлигаар тусгай хамгаалалтын барилга байгууламжинд хамааруулсан байдаг юм. Ер нь Чингисийн үр садын бунхан нь Казахстанд Зүчийнх, Иран улст Өлзийт хааных байдаг, Энэтхэг улсад Их Могол улсын нийслэлд Доголон Төмөр хааны удмын хаан Таж махал хэмээх сумд бунхан нь байдаг юм", "Зүчийн улс бол тусгаар тогтносон улс биш. Их Монгол улсын нэг хэсэг нь байсан. Жинхэнэ албан ёсны нэр нь Зүчийн улс. Энэ улсыг 1227 онд байгуулагдсан гэж үздэг. Тэгвэл 793 жилийн ой нь энэ жил юм. Алтан ордны улс гэдэг нэршлийг түүний колони байсан оросууд бүр хожим 15-р зуунд өгсөн гэдэг. Ийм байхад яахаараа тусгаар тогтносон улс байсан мэтээр сэтгэж, шал өөр 750 гэх утгагүй тоог хаанаас олж ой тэмдэглэж, Монголын түүхээс тасдан хулгайлж, юунд түүх гажуудуулана вэ?" гэх зэргээр үзэл бодлоо илэрхийлжээ.
Тархан суурьшсан монголчууд (ТАСАМ) ТББ-ын тэргүүн, Төрийн соёрхолт Ц.Санчир өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг хүргэж байна.
"Монголын Эзэнт гүрний Алтан Орд Улс байгуулагдаад ердөө 750 жил болж байгаа хэмээх захын улсын зальт элчийг Төрийн Ордондоо хүлээн авч алмайран дэмжиж, алга хавсарсан Их Хурлын даргатай улсыг Өндөр Тэнгэр хэлтрүүлж, Өвөг Дээдэс өршөөх болов уу?...
Гайхамшигт гүрэн улсын түүхийг голомтондоо олигтойхон залгамжилж чадахгүй, мэдэхгүй бол бүү гутамшиглаач, гуйя. Уулзалтын зорилгоо мэдсэн бол урьдчилж улсынхаа эрдэмтэдтэй хэлэлцээд тас хийтэл нь хариулт тавиад, чадахгүй бол уулзахгүй ээ гэчихээр дипломат харилцаа нэрээр тамхины наймаа нь бүдрэх байх даа, шаарнууд!
Монгол Улсын Төрийн Эрх барих хууль тогтоох хурлыг даргалагч нь тэдний зөвлөх, орлогч, алба тамганд нь бүр байг гэхэд Монголын Эзэнт гүрэн байгуулагдсан цагалбараа мэддэг хүн үгүй гэж үү, мунхагууд!
Тэгэхээс тэгэх гэж Тив дэлхийг эрхшээсэн Гүрэн Улсын түүхийг гуйвуулан өөрсдийн мэт авирлахдаа алд дэлэм бүү хэл бүтэн жаран ч давуулж зөрүүлээд байна, тэр золбингууд!
Энэ зарлаад байгаа жилд нь гүрний баруун жигүүрт хэд дэх Монгол хаан тамга бариад, хэдэн улсыг эрхэндээ хураагаад, хэдэн хот байгуулаад явж байсан түүхийг ч мэдэхгүй л биз, арчаагүй новшнууд! Ой гутаж байна, уушги сагсайж байна" гэжээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(89.43.164.204) 2021-10-18 01:37Халха не потомки монголов 13 века. Монголы 13 века это казахи. Халха - потомки лесных племен ШИВЭЕВ. Факт.
Хариулах
Зочин
(66.181.161.108) 2020-02-09 01:05Mundag yumaaa taind ajliin amjilt hvsii ❤❤❤
Хариулах