Азийн элсний наадмыг таван алтан медальтай эхлүүллээ

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 16:14 цагт
Мэдээний зураг,

Тайландын Пукет хотод Азийн элсний IV наадам энэ сарын 14-нөөс 23-ны хооронд болно. Дээрх наадамд манай улсаас 50 гаруй тамирчин спортын найман төрөлд өрсөлдөх юм. Өчигдөр элсний наадмын самбо бөхийн барилдаан эхэлж эрэгтэйчүүдийн 68 кг-д ОУХМ Д.Төмөрхүлэг алтан медаль хүртлээ. Тэрээр аваргын төлөө Вьетнамын бөхийг ялсан байна. Мөн 82 кг-д Г.Түвшинжаргал, эмэгтэйчүүдийн 64 кг-д барилдан М.Баттөгс, 72 кг-д Б.Сайнбуян, С.Батгал нар “Пукет 2014”-ын аварга боллоо.

Энэхүү тэмцээний албан ёсны нээлт өнөө шөнө болно. Харин зарим тэмцээн уралдаан эхлээд байгаа. Харин Монголын баг тамирчид таван алтан медальтай эхлүүлж байна. Хоёр жилийн өмнө БНХАУ-д Азийн элсний III наадам болоход манай тамирчид 1 хүрэл медаль авсан аж. Тэр наадамд 14 алт, 10 мөнгө, 12 хүрэл нийт 36 медальтай багийн дүнгээр тэргүүлсэн. Мөн Тайланд 13 алт, 9 мөнгө, 6 хүрэл нийт 28 медальтай удаах байрыг эзэлжээ.

Өмнөх Азийн элсний наадмаас медаль хүртсэн орнууд

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.