Л.Хэмилтон уу, Н.Росберг уу

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

Авто уралдааны “Формула 1” ангилалын 2014 оны дэлхийн аваргын тэмцээнд дуусахад ганцхан гараа үлдлээ. Энэ оны сүүлээсээ хоёр дахь гараа өнгөрсөн амралтын өдрүүдэд болоход “Мерседес”-ын Н.Росберг хамгийн хурдан нь байв. Сан Паулу хотын авто тойруулгад Л.Хэмилтон 62-р тойрогт хамгийн хурдан замаа туулсан бол Н.Росберг нийт 45 тойргийг хамгийн хурдан туулсан байна. Улмаар Бразилийн гранприд Н.Росберг түрүүлж, Л.Хэмилтон, Ф.Масса, Ж.Баттон, С.Феттель, Ф.Алонсо, К.Райкконен, Н.Хьюлкенберг, К.Магнуссен, В.Боттас нар удаах байрыг эзэлсэн юм.

Дэлхийн аваргын тэмцээнийг “Мерседес”-ын Л.Хэмилтон 334, Н.Росберг 317, “Ред Булл”-ын Д.Риккардо 214, С.Феттель 159, “Феррари”-гийн Ф.Алонсо 157, “Уильямс”-ын В.Боттас 156, “Макларен”-ы Ж.Баттон 106 оноотой тэргүүлж байна. Харин зохион бүтээгчдийн цомд “Мерседес” 651 оноотой түрүүлэх нь тодорхой болж, “Ред Булл” 373, “Уильямс” 254, “Феррари” 210, “Макларен” 161, “Форс-Индия” 127ю, “Торо Россо” 30, “Лотус” 10” оноо авлаа.

“Формула 1” ангилалын 2014 оны сүүлийн гараа энэ сарын 23-н АНЭУ-ын Абу Даби хотод болно.

Нисгэгчдийн оноо

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.