
Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шигшээ багуудын нөхөрсөг тоглолтыг зохион байгууллаа. Урд шөнө зургаан тоглолт болж Мексик-Голланд 3:2, Бразил-Турк 4:0, Эстони-Норвеги 1:0, Бельги-Исланд 3:1, Аргентин-Хорват 2:1-ээр тус тус хожсон байна. Хөлбөмбөгийн ертөнцөд “Улбар шарууд”, “Нисдэг Голланд” хочоороо алдаршсан Нидерландын хүчирхэг баг Мексикт 3:2-оор ялагдсан нь олны анхаарлыг татлаа. Дэлхийн аваргын тэмцээнээс 1974, 1978, 2010 онд мөнгө, 2014 онд хүрэл медаль, Европын аваргаас 1988 онд алтан медаль хүртсэн “Улбар шарууд”-аас У.Шнайдер, Д.Блинд нар гоол оруулжээ. Харин “Ацтекууд”-аас К.Вела дубль хийж, Х.Эрнандес нэг бөмбөгийг эсрэг багийн хаалгад хийсэн.
Голланд-Мексикийн тоглолтын дараа А.Роббен сэтгүүлч нарт хэлэхдээ “Бид багийнхаа хэн нэгнийг буруутгах нь одоо гол биш. Манай хамгаалалт маш муу байлаа. Довтолгоон боломжийн байсан ч илүү олон гоол оруулах хэрэгтэй байлаа” гэсэн юм.
Шигшээ багуудын нөхөрсөг тоглолт үргэлжилж байгаа бөгөөд өнөө шөнө Сингапур-Лаос, Марокко-Венин, Уругвай-Коста Рика, харин 14-ны шөнө АНЭУ-Оман, Тайланд-Палестин, Япон-Гондурас, БНХАУ-Шинэ Зеланд, Филлипин-Камбож, Иордан-БНСУ, Франц-Албани тоглоно.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505