“Үндэсний супер лигт”-т NBA-д тоглож байсан тамирчин ирнэ

Twitter Print
2014 оны 11-р сар 13-нд 11:17 цагт
Мэдээний зураг,

МҮСБХ-ны лигийн тэмцээний шинэ улирал энэ сарын 19-нд эхлэхээр болжээ. Мөн багууд гадаадын шилдэг тоглогчидтой гэрээ байгуулж байна. С.Ганзориг дасгалжуулагчтай “Дорноговь Өргөө” баг NBA-д тоглож байсан Карлделл Жонсон гэдэг тамирчинг авсан. К.Жонсон нь  Үндэсний сагсан холбооны “Атланта Хаукс”, “Нью Орленс Хорнетс” багуудад хүчин зүтгэж байжээ. Анх 2006 оны драфтад нэрээ дэвшүүлж байсан ч орж чадаагүй аж. Үүний дараа Бельги, Мексик улсуудын лигт тоглож байгаад 2011-2012 онд “Нью Орленс Хорнетс”-т нэг жил данстай явжээ. Харин хамгийн сүүлд Венесуэл улсын “Торос де Арагуа” багт тоглосон байна.

Монголын сагсан бөмбөгийн лигт сүүлийн хэдэн улиралд гадаадын тамирчид олноор ирж тоглох болсон. Өнөө жилийн хувьд NBA, NCAA, Европын лигүүдэд тоглож байсан легионер тамирчид Монголын супер лигт тоглохоор болжээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.