БНСУ-д “Коронагаас урьдчилан сэргийлэх” дуу гарчээ

Twitter Print
2020 оны 03-р сар 07-нд 14:38 цагт
Мэдээний зураг,

НСУ-ын алдартай нийтийн дууны аянд “Коронагаас урьдчилан сэргийлэх” талаар үг зохион шинэ дуу гаргажээ.

Уг дууг "Мистер троат" гэх нийтийн дуучдын дунд зохиогддог телевизийн алдартай шоуны шилдэг 7 оролцогч хамтран дуулсан байна. Тус шоуны сүүлийн шат энэ ням гарагт товлогдсон байсан боловч корона вирусын тархалтын улмаас цуцлагдсан аж.

"Мистер троат топ 7"-гийн дуулсан COVID19-өөс ангижрах дуу

Миний хэрэг байсан ч өнөөдөр болохгүй

Мөнгө өгсөн ч очихгүй ээ.

Өдөр ч болохгүй, шөнө ч болохгүй

Нэг хэсэгтээ очихгүй ээ.

Аливаа цугларалтад намайг уривал

Ахин дахин бодож байгаад

Олон хүн цугласан байвал

Огт эргэлзэхгүй сэрэмжлэх болно

 

Коронагаас урьдчилан сэргийлэх арга бол

Шууд гараа угаах

Коронагаас урьдчилан сэргийлэх арга бол

Маск зүүх

Гол нь халдваргүйжүүлэх шингэн, тэгээд

Гараа сайн угаах шаардлагатай

Ханиалгахдаа амаа таглаарай

Жоохон л тэвчвэл өнгөрөн одох болно

 

Корона алга болно

38 хэмээс илүү халуурч байвал

1339 рүү залгаарай

Өдөр ч болно, шөнө ч болно

1339 рүү залгаарай

Ямар нэгэн шинж тэмдэг илэрвэл

Эмнэлэг рүү биш, эрүүл мэндийн төв рүү очоорой

Бүгдээрээ мэдэж аваарай

Харьяа корона шинжлэх эрүүл мэндийн төв өө.

 

Халдвар тээгч та хаагуур явсанаа

Заавал үнэнээр нь хэлээрэй

Аюултай бүс нутагт очсон бол

Өөрийгөө гэртээ тусгаарлаарай.

Нэг хүнээс болж яавал гэж бодолгүй

Халдваргүйжүүлэх удирдамжийг дагавал

Бид хамтдаа даван гарах болно

Коронаг даван дийлэх болно

Орчуулсан: Хуягаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.