Цөс болон элгийг ингэж цэвэрлэ

Twitter Print
2020 оны 08-р сар 08-нд 10:40 цагт
Мэдээний зураг,

Бие махбодийн иж бүрэн цэвэрлэгээнд цөс болон элгийг цэвэрлэх нь чухал үүрэгтэй. Элэг эрүүл байснаараа биеэс бүх хортой бодисыг ялгарч, тэр хэрээр цус сайн цэвэршиж байдаг. Түүнчлэн элгэндээ тогтмол цэвэрлэгээ хийснээр эрүүл мэндэд ямар нэгэн асуудал үүсэхгүй, харин ч хүн улам залууждаг байна.

Цэвэрлэгээ хийхэд юуг ойлгох шаардлагатай вэ?

Ихэнх хүмүүс элгийг зайлшгүй цэвэрлэх шаардлагатай гэдгийг таг мартчихдаг. Тэр тусмаа таны бие тавгүйрхэн, танд тааламжгүй байдал үүссэн бол заавал үүнд анхаарлаа хандуулах шаардлагатай. Элэг болон цөсөнд цэвэрлэгээ хийх зайлшгүй шаардлагатай болсныг илтгэдэг шинж тэмдгүүд байдаг.

-Бие хүндрэх болон юм идсэний дараагаар хэвлийн баруун хэсгээр өвдөх

-Дотор эвгүйрхэх, хоол идсэний дараагаар хэхрүүлэх

-Хэл шар өнгөртэй болох ба үе үе аманд гашуу оргиж мэдрэгдэх

-Өтгөн хатах

-Хаяадаа толгой өвдөх

Цэвэрлэгээнд бэлтгэх нь

Элгийг цэвэрлэхдээ хэрхэн цэвэрлэх вэ гэдгээ урьдчилан бодолцож, ямар арга үр дүнтэй эсэхийг нягтлан сонгох хэрэгтэй. Нэгэнт элэг цэвэрлэх тухай ярьж байгаа учраас гэдэс, бөөрийг ч мөн ардын аргуудаар цэвэрлэх ёстой. Жишээлбэл гэдсийг үр тариа ашиглан, харин бөөрийг шийгуа хэрэглэн цэвэрлэж болдог. Мөн биеийг эртнээс цэвэрлэгээнд бэлтгэн хоргүйжүүлж, гэдэсний хананд тогтон хуримтлагдсан шавхдасаас ангижрахын тулд доорх зүйлсийг заавал дагах хэрэгтэй шүү.

Цэвэрлэгээ хийх хүртэл хэдэн өдрийн турш

-Архи болон согтууруулах ундаа, тамхинаас татгалзах

-Тослог, утсан, шарсан хуурсан, илчлэг ихтэй хүнс, чихэрлэг болгоныг өөрийн хоолны дэглэмээс хасах

-Шинэхэн жимс болон ногоог түлхүү хэрэглэх

Цэвэрлэгээний аргууд

Элэг болон цөсийг цэвэрлэх аргууд хангалттай их байдаг бөгөөд төрөл бүрийн хэрэгслийг ашигладаг. Тос болон шинэхэн жимс ногооны шүүс, уксус, төрөл бүрийн эмийн ургамлын хандыг ашиглах гээд олон арга байдаг.

Оливын буюу чидун жимсний тос болон нимбэгний шүүс

Элэг болон цөсийг цэвэрлэх түгээмэл аргуудын нэг бол оливын тос болон нимбэгний шүүс ашиглах явдал юм. Цэвэрлэгээ хийхийн өмнө 3 өдрийн турш мацаг барих /өлсөх/ шаардлагатай ба энэ хугацаандаа хүссэн хэмжээгээрээ сайн чанарын алимны шүүсийг хэрэглэнэ. Мацаг барьж эхлэж байгаа эхний өдрийн өглөөнөөс клизм тавина. Мацаг барьж байгаа 3 дахь өдрийн оройноос шууд цэвэрлэгээгээ эхэлж болно. Үүний тулд

-300 гр нимбэгний шүүс

-300 гр оливын тос

-Бүлээн жин /баруун хавирганы доод хэсэгт тавих/ хэрэгтэй.

Ингээд 15 минут тутамд оливын тос болон нимбэгний шүүснээсээ ууна. Уухдаа эхлээд 3 амны халбага оливын тос, араас нь 2 амны халбага нимбэгний шүүс гэх маягаар хэрэглэнэ. Зарим мэргэжилтнүүд шууд аяганы тал оливын тос, нимбэгний шүүсийг нэг дор уухыг зөвлөдөг ч бага хэмжээгээр ууж эхлэх нь хамгийн зөв сонголт юм. Энэ мэтчилэн 15 минут тутамд ууж хэрэглэн дуусгаад баруун хавирганы доод хэсэгт бүлээн жингээ тавина.

Оливын тос болон нимбэгний шүүсийг хэрэглээд дууссанаас хойш хэсэг хугацааны дараа бие тань таагүй болж, гүйлгэж эхлэх ба гэдэс мушгиж өвдөнө. Ийнхүү гүйлгэж байгаа нь бие махбодь хоргүйжиж эхэлж байгаа шинж тэмдэг бөгөөд элэг болон цөснөөс хуримтлагдсан хортой бодис, бохирууд гадагшилж байгаа хэрэг.

Дараа өдрүүдэд ч мөн хоол идсэний дараа гүйлгэж магадгүй ч та санаа зовох хэрэггүй. Энэ нь хэвийн зүйл аж.

Шийгуа

Шийгуаны тусламжтай бие махбодийг цэвэрлэх нь бас л түгээмэл аргуудын нэг ба энгийн аргуудад тооцогддог. Шийгуа нь шээс хөөх үйлчилгээтэй төдийгүй биеэс хортой бодис, бохирдлуудыг үр дүнтэй гадагшлуулдаг, мөн бие махбодийг цэвэрлэнгээ аминдэмүүдээр хангадаг нь түүний нэг давуу тал юм.

Түүнчлэн шийгуаг бөөр цэвэрлэхэд ашиглахаас гадна элэг цэвэрлэхэд ч мөн хэрэглэдэг байна. Үүнд хэд хэдэн арга байдгаас дараах аргыг хүргэе. Энэ аргаар бол 5 өдрийн турш шийгуа идэх ба биеийн жингийн 10 кг тутамд 1 кг шийгуа байхаар тооцож хэрэглэнэ. Шийгуагаар цэвэрлэгээ хийж байгаа 5 дахь хоногийн сүүлчийн өдөр шөнө дунд халуун ваннанд орно. Ингэснээр биеэс хортой бохирдол гарах үйл явцыг идэвхжүүлж байна гэсэн үг. Ваннанд орох цаг шөнийн 2-3 цагийн хооронд байвал хамгийн тохиромжтой. Учир нь яг энэ үед элэгнээс бүх илүүдэл бохирдол, хортой бодис ялгарч байдаг. Ваннанд орж байхад бие тань сулбайж, хамаг эрч хүчээ алдсан мэт болох ч санаа бүү зовоорой. Шаардлагатай гэвэл но шпа хэрэглэж болох юм.

Шийгуагаар биеэ цэвэрлэх өөр нэг арга байдаг ч энгийн бөгөөд үр дүн багатай байдаг.

Өдөр бүр хоол идэх болгоныхоо 1 цагийн өмнө 1 кг шийгуаны зөөлөн эдийг идэж хэрэглэх ба ийм байдлаар 7 өдөр үргэлжлэх ёстой. Харин сүүлчийн өдөр буюу 7 дахь өдөр хоол идэхгүйгээр зөвхөн шийгуа хэрэглэнэ.

Хүрэн манжин

Хүрэн манжингаар цэвэрлэх энэ арга нь бусад аргуудаас ялгаатай бөгөөд нилээд зөөлөн, өөрт тавгүй мэдрэмж төрүүлдэггүй, энгийн, хэрэглэхэд тохиромжтой арга юм. Энэ тохиолдолд цэвэрлэгээ нь зөвхөн нэг өдрийн турш биш, аажимдаа явагддаг.

Эхний шатанд дараах зүйлүүдийг бэлтгэнэ.

-3 ширхэг дундаж хэмжээтэй хүрэн манжин

-2 амны халбага гурил

-500 гр элсэн чихэр

Хүрэн манжингаа үрүүл ашиглан жижиглэж, гурил болон элсэн чихэртэй хольж шилэн саванд хийгээд харанхуй газарт, тасалгааны хэмд 2 өдөр байлгана. Энэ хугацаанд өдөр болгон 1-2 удаа хутгаж сэгсэрнэ.

Хоёрдугаар шатанд дараах бүтээгдэхүүнийг бэлтгэнэ:

-700 г үзэм

-4 аяга элсэн чихэр

-1/2 аяга ус

Эдгээр бүтээгдэхүүнээ урьдчилан бэлтгэсэн дээрх холимогон дээр нэмээд дахин тасалгааны хэмд 7 хоног байлгах ба ингэх зуураа мөн л хутгана.

Ингээд 7 хоногийн дараа үр дүнд нь 1 литр хүрэн манжингийн шүүс бэлэн болох ба үүнийгээ юм идэхээс 30 минутын өмнө, өдөрт 3 удаа, 1 амны халбагаар ууж хэрэглэнэ. Яг энэ жороор бэлтгэсэн шүүсийг дээрх хэмжээнээс 2 дахин их буюу 2 литрийг хэрэглэж байж элэг болон цөсний цэвэрлэгээ бүтэн курс болно гэсэн үг.

Эсрэг заалт буюу хориглох зүйлс

Элэг болон цөсний цэвэрлэгээг хийхдээ дараах хэдэн зүйлсийг сайтар анхаарч мэдэж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл ийм төрлийн өвчтэй хүмүүст цөс болон элэгний цэвэрлэгээ хий нь хориотой юм.

-Цөсний чулуутай

-Ходоод гэдэсний замын өвчлөл, ямар нэгэн дотор эрхтний өвчтэй хүн

-Архаг өвчин сэдэрсэн үед

-Ханиад болон халдварт өвчнөөр өвдсөн бол, мөн бие таагүй муу байгаа бол

-Стресс болон хэт сэтгэл хөөрлийн үед

Чухал зүйлийг сануулахад бие махбодидоо цэвэрлэгээ хийхээр шийдсэн бол урьдчилан заавал эмчид үзүүлж, ярилцсаны үндсэн дээр дээрх цэвэрлэгээг хийхийг анхаарна уу.

Эх сурвалж: www.stanumoloje.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.