Япончууд “Бидний амьдардаг газар ялгаатай ч нэг салхиар амьсгалж, нэг сар харж, нэг тэнгэр дор амьдардаг” гэсэн наалт наажээ

Twitter Print
2020 оны 02-р сар 20-нд 13:05 цагт
Мэдээний зураг,

Шинэ коронавирусын нөлөө тархаж байгаа Хятадад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Японы үзүүлж буй дэмжлэгт ихээр талархаж буйгаа дамжуулж байна.

Японд суугаа Хятадын Элчин сайдын яам вэбсайт дээрээ Японы засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, компаниудаас нийт 2.72 сая ширхэг маск, 380,000 ширхэг бээлийг хандивласан тухай нийтэлжээ.

ЭСЯ-ны 2 дугаар сарын 7-ны өдөр хүртлэх мэдээллээр Япон улсаас Хятадад илгээсэн хандив дунд зөвхөн маск, бээлий төдийгүй, эмнэлгийн багууллагуудад дутагдалтай байгаа 150,000 орчим хамгаалалтын хувцас, 75000 хамгаалалтын шил, үүнээс гадна CT-ийн хяналтын төхөөрөмж, термометр, ариутгагч бодис гэх мэт байгаа ажээ.

“山川異域 風月同天“-н зурган илэрц

Компаниуд болон хувийн байгууллагуудын хандивын 60 орчим хувь нь маск, 70 гаруй хувийг бээлий эзэлж байгаа бөгөөд хувийн хэвшлийг оролцуулаад Япон улсаас ойролцоогоор 28.9 сая юань (ойролцоогоор 450 сая иен) байна.

Япон улсаас үзүүлж буй дээрх хандив тусламжийн хэрэгслийг савалсан хайрцагны гадна зарим байгууллагын санаачлагаар “山川異域 風月同天“ гэсэн Хятад ишлэл бүхий бичигтэй наалтууд наасан байсан нь олны анхаарлыг их татжээ.

Энэхүү ишлэл одоогоос 1300 жилийн өмнөх Япон Хятадын хаад язгууртаны нэгэн түүхтэй холбоотой гэнэ. Ишлэлийн утга нь “Бидний амьдардаг газар (уул усаараа) ялгаатай ч, нэг ижил салхиар амьсгалж, нэг ижил сар харж, нэг ижил тэнгэр дор амьдардаг” гэсэн утгатай юм байна.

Япон хүмүүсийн энэ үйлдэл шинэ короновирусын халдварын нөлөөнд сэтгэл гундуу байгаа Хятадын ард түмний сэтгэлийн нандин холбоосыг хөндөж чадсан бололтой.

Хятад ард түмэн вирус ямар ч мэдрэмжгүй юм. Харин хүмүүст бол сэтгэлийн нандин мэдрэмж байдаг. Халдвар түр зүүрынх, харин нөхөрлөл бол үүрдийнх хэмээн сошиал ертөнцөөрөө ярьж бичиж байгаа гэнэ.

Ойдовын Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.