ЗХУ-ын сүүлчийн иргэн - сансарт мартагдсан нисгэгч

Twitter Print
2020 оны 12-р сар 28-нд 10:50 цагт
Мэдээний зураг,

Энэ хүн өөрөө ч хүсэлгүйгээр ЗХУ-ын сүүлчийн иргэн болсон юм. Түүнийг сансарт байх үед эх орон нь задарчээ.

Тиймээс тэр сансарт өнгөрүүлсэн өдрийнхөө тоогоор дэлхийн рекорд тогтоохоос өөр аргагүй болжээ. Түүнийг эх дэлхийд нь буцааж авчрах боломж байсангүй. Дэлхий рүү буцах зөвшөөрөл өгөхөөс ч татгалзжээ. Түүнд Чамайг сансарт нисгэсэн улс одоо байхаа больсон гэж хэлжээ. Москвад төрийн эргэлт болж байх зуур “Мир” станц тойрог замд дэлхийг тойрон эргэлдсээр л байлаа.

Сансрын станц түүний гэр орон, ЗХУ-ын сүүлийн эд эс болж байв. Дөрвөн сарын өмнө ЗХУ түүнийг Байконурын сансрын нислэгийн талбайгаас хөөргөсөн. Тэр таван сар ажиллах даалгавартай байлаа. Үүнээс илүү хугацаагаар байх бэлтгэлгүй байв. Улс нь задарсан нь сансрын салбарт маш том цохилт болсон юм. Түүнийг буцааж авчрах мөнгө эх оронд нь байсангүй. Тиймээс аль болох удаан хугацаанд сансрын станц дээр тэсэхийг хүсжээ. Сансрын тойрог замд төлөвлөснөөс удаан хугацаанд байх нь түүний эрүүл мэндэд муу нөлөөтэй учраас маш хүнд байлаа. Сансрын цацраг туяа, хавдрын өвчлөл үүсэх эрсдэл, дархлаа сулрах зэрэг муу нөлөөтэй байв. Гэхдээ Сергей хүсвэл хэзээ дуртай цагтаа сансрын “Мир” станцыг орхих боломж байсан юм. Тэнд ослын аврах бортого байсан. Гэхдээ үүнийг хэрэглэсэн тохиолдолд станц тэр чигээрээ сүйрэх байлаа. Сергей бууж өгсөнгүй. Түүний томилолт төлөвлөсөн хугацаанаас хоёр дахин их буюу нийт 311 хоног үргэлжилжээ.

“Мир” станц руу дөрвөн удаа нислэг төлөвлөсөн ч зөвхөн хоёрыг нь нисгэжээ. Илгээсэн хоёр даалгаврын аль нь ч нислэгийн инженерээр удирдуулах боломжгүй байв. Орос улсад хямрал эхэллээ. Засгийн газар зарж болох бүхнээ зарсны дотор Мир станцын талбай ч багтаж байлаа. Япон улс 12 сая доллараар, Австри улс 7 сая доллараар станц дээр талбай худалдаж авчээ. Станцыг хэвийн ажиллагаатай байгаа дээр нь нь зарахыг улс нь хүсжээ. Сергей Крикалеваас бусад багийн бүх гишүүд гэртээ харьсан байлаа. Түүний байрыг Герман улс өөрийн нислэгийн инженерийн удирдлагад 24 сая доллараар худалдаж авахад түүнийг солих боломж гарчээ.

Сергей Крикалев 1992 оны 3-р сарын 25-нд гэртээ эргэж ирсэн юм. Газардсаны дараа бортогоноос сансрын өмсгөлтэй ЗХУ гэсэн бичигтэй хүн гарч иржээ. Гартаа Зөвлөлт Холбоот Улсын тугийг барьсан байлаа. Маш их ядарсан, гурил шиг цонхийсон царайтай байсан гэж тэр үед бичиж байв. Түүнийг газарт гишгэхэд дөрвөн хүн тусалсан байна. Газардсан газар болох Аркалыкийн хязгаар нь Зөвлөлтийн нутаг байхаа больж, Казахстан улс болжээ. Төрсөн хот Ленинград нь Санкт-Петербург болжээ. Түүний Зөвлөлтийн сансрын нисгэгчийн 600 рублийн өндөр цалингаар нэг кг хиам худалдаж авах л боломжтой болжээ. Хоёр жилийн дараа түүнд "Оросын баатар" цол олгосон юм. Хэсэг хугацааны дараа тэрээр НАСА-гийн хөлгөөр ниссэн анхны Оросын сансрын нисгэгч болсон. Дахин хоёр жилийн дараа ОУСС-ийн анхны нисгэгч болжээ.

Ш.Батзориг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.