БНХАУ нэг удаадаа 10 мянган тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай галт тэрэгний шинэ зүтгүүр үйлдвэрлэжээ

Twitter Print
2020 оны 08-р сар 09-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

Хятад улсын CRRC компанийн охин компани болох галт тэрэгний зүтгүүр үйлдвэрлэгч Zhuzou Locomotive компанид 24 тэнхлэгтэй (манай төмөр замчид хос дугуй гэж нэрлэдэг), 6 секцтэй, 28.8 мега ватт чадал бүхий цахилгаан хөдөлгүүртэй “Shen-24” гэсэн нэр бүхий галт тэрэгний шинэ зүтгүүрийг үйлдвэрлэн гаргажээ.

Энэхүү зүтгүүр нь нэг удаагийн тээвэрлэлтээр 10 мянган тонн ачааг тээвэрлэх хүчин чадалтай. Үүний өмнө үйлдвэрлэн гаргасан цахилгаан зүтгүүр нь 2 дахин бага буюу 14.4 мВт хүчин чадалтай байжээ. Энэхүү зүтгүүрийг Шинхуа компани ашиглах бөгөөд Шэньму-Шочоу чиглэлийн 266 км урттай замд нүүрс тээврийн зориулалтаар ашиглахаар төлөвлөжээ.

Уул уурхайн салбар өндөр хөгжсөн Австрали, Өмнөд Африк, Чили зэрэг улс орнуудад нэг удаагийн аялалд 10-20 мянга хүртэл тонн ачааг тээвэрлэж байна. Зүтгүүрийн хүчин чадал ийнхүү нэмэгдсэнээр, мөн цахилгаан галт тэрэгийг түлхүү ашиглах болсноор тээвэрлэлтийн өртөг зардал улам буурсаар байна.

Н.Энхбаяр 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.