Аваргын бөгжгүй одод: Р.Миллер

Twitter Print
2014 оны 12-р сар 11-нд 07:33 цагт
Мэдээний зураг,

“Миллер тайм”

Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд олон шилдэг саган бөмбөгчид төрөн гарсан. Агуу М.Жордан, К.А.Жаббар, Л.Бёрд, М.Жонсон, Х.Олажувон, Д.Робинсон, Т.Данкан, К.Брайант, Ш.О’Нил, К.Гарнетт бүгд л NBA-д тоглож байсан. Харин дээр дурдсан тоглогчид бүгд аваргын бөгжтэй зодог тайлсан. Тэдэнтэй мөр зэрэгцэн тоглож, нэгэн цаг үеийн шилдэг төлөөлөл болсон Р.Миллер 18 жил мэргэжлийн лигт тоглохдоо аварга болж үзээгүй аж.

“Миллер тайм” хочийг хөгжөөн дэмжигчдээсээ авсан Роналд Уэйн Миллер 1965 оны наймдугаар сарын 24-нд Калифорни мужийн Риверсайд хотод төржээ. 1987 оны драфтын эхний бүсийн 11 дэх сонголтоор “Индиана Пэйзерс” багт ирж, зодог тайлах хүртлээ “Жороо морьд”-ын төлөө үнэнч тоглосон юм. Мэргэжлийн лигт бусдаас өөрийгөө онцгойруулж байсан нэг зүйл нь холын зайн шидэлтийг Р.Миллер тун чадмаг гүйцэтгэдэг байлаа. Нийтдээ 1389 тоглолтонд оролцож, 25.279 оноо авсан. Мөн 2560 удаа холын зайн шидэлтээ амжилттай болгосон аж.

Түүнийг од болгосон тоглолт нь 1995 оны плей-офф байлаа. Дорнод бүсийн хагас шигшээд Нью-Йорк Никстэй тоглосон эхний тулаанд Р.Миллер 8.9 сек-нд долоон авч багаа ялагдлаас аварч байсан. Түүнээс өөр богино хугацаанд ийм оноо авсан тоглогч одоог хүртэл NBA-д гарч ирээгүй юм. Мөн тэр цагаас хойш “Миллер Тайм” гэж хөгжөөн дэмжигчид нь дуудах болсон.

 

 

Эх сурвалж: www.nba.com

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.