Гадаад худалдааны тэнцэл ам.долларын ханш буурахад нөлөөлж магадгүй

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Монгол Улс 2014 оны эхний 10 сард дэлхийн 131 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 9080 сая ам.долларт хүрлээ. Үүнээс экспорт 4605.7 сая ам.доллар, импорт 4474.3 сая ам.доллар болж, тэнцэл 131.4 сая ам.долларын ашигтай гарч байна. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үед 1.9 тэрбум ам.долларын алдагдал хүлээж байсан бол 2014 он гарсаар алдагдал аажмаар буурчээ. Улмаар аравдугаар сар гэхэд гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч эхэлсэн байна.

Ханшийн өсөлтийг даган тансаг хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импорт буурч, экспорт нэмэгдсэн нь гадаад худалдаа ашигтай гарахад нөлөөлсөн аж. Цаашдаа худалдааны тэнцэл ийнхүү ашигтай гарсаар байвал ам.долларын ханш төгрөгийн эсрэг сулрах томоохон нөхцөл болох юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.