НҮБ: Эбола өвчний эсрэг вакцин 2016 оноос нааш гарахгүй

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 09:12 цагт
Мэдээний зураг,

“Эбола” вирусийн туршилтын вакцины туршилт амжилттай дууссан тохиолдолд ирэх онд ашиглах боломжтой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үхлийн аюулт вирусийн халдвартай тэмцэх асуудал хариуцсан тусгай элч Давид Наборро тус байгууллагын Ерөнхий Ассемблейн гишүүн орнуудад зориулсан хэвлэлийн бага хурлын төгсгөлд мэдэгджээ.
“Туршилтын эхний шат үргэлжилж байна. Бидэнд боломжийн хоёр вакцин байна. Хэрэв бүх зүйл сайхан болж,  дараагийн туршилт амжилттай болбол вакцины тунг ирэх онд ашиглах боломжтой гэдэгт би итгэлтэй байна” гэж Набарро хэлжээ.  

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр, Баруун Африкт “Эбола” вирусийн халдвар аван нас барсан хүний тоо 5100 давж, 14100 хүн халдвар авсан байна. Илүү хүнд нөхцөл байдал Гвиней, Либери, Сьерра-Леонд үүсчээ. Баруун Африкийн эмнэлгийн гурван төвд 12 дугаар сард вакцин туршина гэж “Хил хязгааргүй эмч нар” олон улсын хүмүүнлэгийн байгууллага лхагва гарагт мэдэгдсэн байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.