Өнөөдөр төсвийг эцэслэн батална

Twitter Print
2014 оны 11-р сар 14-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Төсвийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай хууль, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулиудын гуравдугаар хэлэлцүүлгийг хийсэн. Харин өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвийн хууль болон дагалдах хуулиудын гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийснээр батлах юм.

УИХ хуулийн дагуу жил бүрийн арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсвөө батлах ёстой. Энэ удаад УИХ төсвийн хуулийн хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хоёр өдрийн дотор багтаан хэлэлцсэнээр ийнхүү баталж байгаа юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.