
Оройн хоолоо идчихээд мацагаа эхлээд, маргааш бүтэн өдөр юу ч идэхгүй яваад унтаад босоод ирэхэд л 36 цаг болчихож байгаа юм. Ихэнх цагаа унтаад өнгөрөөчихдөг тул цаг амархан өнгөрнө.
Мацаглаж үзээгүй хүмүүс яагаад мацагладаггүй вэ гэсэн асуултанд ӨЛСӨНӨ, өлсөж чаддаггүй, өлсөхөөс айж байна гэж хариулдаг. Худлаа яриад яахав, мацаглаж байхад ӨЛСӨНӨ, өлсөнө штээ. Харин тэр өлсөлттийг хэрхэн ялан дийлэх сэтгэл зүй, бие, орчны бэлтгэлээ сайн хангачихсан байвал тэгээд асуудалгүй болчихож байгаа юм. Хэрхэн сэтгэл зүй, бие, орчиноо бэлдэх тал дээр багахан зөвөлгөө өгье.
Сэтгэл зүйн хувьд хамгийн түрүүнд мацаглах нь ямар ач холбогдолтой юм бэ, мацаглахад хүний биед ямар үйл явц явагддаг талаар өөрийгөө маш сайн мэдлэгэжүүлж, ач тусыг нь сайтар ойлгох хэрэгтэй юм болов уу. Хамгийн богиноор эдгээрийг дахин дурьдвал мацаглаж байх үед:
• Хүний бие хуримтлуулсан өөхөн давхаргаа энергийн эх үүсвэр болгож ашиглана. Товчоор өөх хайлж, илүүдэл жингээ хасна.
• Хүний бие гэмтсэн, өвдсөн эс эдээ цэвэрлэж аутофаг явагдана. Өвчин, эмгэг тусахгүй байх, өөрийнхөө биеийг анагаах боломжийг олгож байна гэсэн үг.
• Хүний өсөлтийн гормон ихээр ялгарч ингэснээр хөгшрөлтийг удаашруулна.
• Инсулины хэмжээ буурч ингэснээр инсулины мэдрэг чадвар сайжирна.
• Дархлаа сайжирна.
• Үрэвсэл буурна.
• Оюун санаа маш сэргэг болно.
Танд эдгээр ач холбогдлын аль нэг нь л түлхэц болж байхад таны зорилго тодорхой болно гэсэн үг.
Та мацаглах шийдвэрээ гаргачихлаа, тэгвэл эхлээд өлсөх гэдэг үйл явцыг ойлгох нь танд мацгаа төлөвлөж, амжилттай давахад туслах болно.
Цаг хугацаа, өлсөх мэдрэмж хоёр шулуун хамааралтай гэж хүмүүс боддог. Өөрөөр хэлбэл хэдий удаан хугацаанд юм идэхгүй явна төдий чинээ өлсөх мэдрэмж ихэснэ гэж. Судалгаанаас үзэхэд хүн өглөө 8 цагт хамгийн өлсөөгүй байдаг гэнэ. Оройн хоолноос хойш амандаа юм хийлгүй 12-14 цагийн дараах мэдрэмж шүү дээ.
Харин оройн 8 цагт хүмүүс хамгийн их өлсдөг юм байна. Та өдрийн хоолоо идсэн байсан ч хэдхэн цагийн дараа буцаад өлсөөд эхэлдэг гэсэн үг. Тэгэхээр өлсгөлөн мэдрэмж бол яг доорхи зурган дээрхи шиг давалгаагаар ирж, явдаг байхнээ. Мацаглаж байх үед өлсөх нь ойлгомжтой, ялангуяа яг хоол иддэг цагаар маш их өлсөнө. Гол нь та өлсөнө гэдгээ хүлээн зөвшөөрөөд, түүнийг даван туулах төлөвлөгөө боловсруулна гэсэн үг ккк. Жишэээ нь:
Цайны цагт өлсөх нь ойлгомжтой, тэгэхээр мацагтай байгаа бол та тухайн цагтаа та өөрийгөө завгүй байлгаж юм төлөвлө. Гадуур алхах, үсчинд орох, ажил хэргийн уулзалт төлөвлөх, найзтайгаа утсаар ярих, усанд орох, дасгал хийх гэх мэтээр тухайн цагтаа хоолны газар, гал тогооноосоо хол байна, өөрийгөө завгүй байлгана гэсэн үг.
Кофе, ногоон цай уух. Эдгээр нь хоолны дуршил бууруулна, дээрээс нь гэдсийг тань дүүргэнэ. Юм уугаад өлсөх мэдрэмж алга болохыг хүлээ. Өлсөх мэдрэмж тань 30 минут хавьцаа үргэлжлээд, тэр үеээ тэсээд, өөр юм хийгээд аргалчих юм бол буцаад буурна гэдгийг л ойлгоод авчих хэрэгтэй.
Та гэртээ хоол хийх шаардлагатай боллоо тэгвэл яах вэ? Мэдээж төлөвлөх хэрэгтэй. Нэг дэх өдөр мацагтай байдаг бол хагас бүтэн сайндаа нэг дэх өдрийнхээ хоолыг бэлдээд, хөлдөөгөөд тавьчихна гэсэн үг. Гэр бүлийнхэндээ гаднаас хоол захиалж өгөөд, идэж байх хооронд нь өөрөө ном унших, дасгал хийх мэтээр өөрийгөө сатааруулна. Хоол идэж байгаа хүмүүсийн хажууд, эсвэл гал тогоондоо хоол хийгээд эргэлдээд байвал хэн хүний тэвчээрийг шалгана шүү дээ.
Мацаглаж байх өдрөө дэлгүүр хоршоо явж хүнсээ цуглуулаад хэрэггүй. Урьдчилан төлөвлөсний дагуу бүхий л өдөөгч болох зүйлийг өөрөөсөө зайлуулсан байна.
Эцэст нь тэгээд шинээр зөв дадал зуршлуудыг өөртөө бага багаар суулгаж эхлэх хэрэгтэй. Жишээ нь, телевизорын өмнө, машиндаа юм иддэггүй, зөвхөн ширээний ард тухтай суугаад хооллох зуршилтай байж болно. Гадуур ажилтай, хоол унд идэж амжихгүй явж байвал өлсөөд байна гээд элдэв бэлэн хоол, амттан авч идэхгүй, гэртээ ирээд тухтай хоолоо иддэг зуршил хэвшүүлж болно. Хоол хооронд юм идэх муу зуршилаасаа салж болно, нэг дэх өдөр болгон мацагладаг зуршил суулгаж болно гэх мэтээр бага багаар зөв хооллолт, зөв амьдралын хэв маяг уруу өөрийгөө хөтлөөрэй гэж захих байна даа.