Ж.Эрдэнэбат Тост,Тосонбумбын нурууг тусгай хамгаалалтад авах дүйвээнээр лиценз авчээ

Twitter Print
2019 оны 10-р сар 18-нд 08:46 цагт
Мэдээний зураг,

Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайд байхад Өмнөговь аймгийн Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шаардлага хүчтэй өрнөсөн ч Б.Чойжилсүрэнгийн талбайг үлдээж тусгай хамгаалалтад авсан.

Ингэхдээ Тост, Тосонбумбад олгогдсон байсан “Эм Эф Ай”,”Мөнхийн номхон далай”,”Намуунтод”,”Элбэг орд” компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалж, оронд нь өөр газарт тусгай зөвшөөрөл дүйцүүлэн олгожээ. Энэ дундаас “Элбэг орд ” компани Тост, Тосонбумбад эзэмшиж байсан “Улаансайр ”нэршилтэй 1 тусгай зөвшөөрлийнхөө оронд Хүрмэн суманд “Улаансайр-1”, Гурвантэс суманд “Улаансайр-2” гэсэн 2 тусгай зөвшөөрөл авчээ.

“Элбэг орд ” компаний бонуст очсон “Улаансайр -2” нэртэй лиценз удалгүй Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын төрсөн дүүгийн эзэмшлийн компани руу шилжиж, улмаар “Алтай констракшн”-ы Х. Бат-Эрдэний шинээр үүсгэн байгуулсан “Бэст майнинг” компани руу очсон байна. Ерөнхий сайд байхдаа хийсэн түүний энэ үйлдэл авлигал, ашиг сонирхолын зөрчил байх магадлалтай учраас хууль хяналтын байгууллага шалгаж байгаа гэх мэдээлэл байна.

Монгол улсын 29 дэхь Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат уул уурхайн лиценз, алтны нинжа нартай эртнээс холбогдсон нэгэн. Тэрээр Сэлэнгэ аймгийн Засаг дарга байхдаа Ерөө суманд нинжа нартай “шороон овоолго угаах” нэрээр гэрээ байгуулан ой мод устай газрыг ухуулж хууль хяналтын байгууллагад мөн л шалгуулж байсан нэгэн. Ерөнхий сайд байхдаа ч лицензийн наймааны томоохон хэрэгт орооцолдсон нь ил болж байна.

Сэтгүүлч Б.Отгон

2019.10.17

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.