"Хятадуудын байршуулсан монгол хүн орохыг хориглоно гэсэн бичгийг авахуулсан"

Twitter Print
2013 оны 11-р сар 29-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

БНХАУ-ын зарим хотод монголчуудыг үйлчилгээний томоохон төвүүдэд оруулахыг хориглосон тухай мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Уг мэдээллийг Монгол Улсаас Бээжинд суугаа Элчин сайдын яамны дэд консул Д.Чинбаяраас тодрууллаа.

-Хятадад цаазын ял авсан хэдэн монгол  хүн байна вэ?

-Хоёр жилийн хугацаанд харгалзан гүйцэтгэх ялтай 6,  бүх насаараа 5, 19.5 жилийн хорих ялтай 1, 10-15 жилийн хорих ялтай 17, 3-7 жилийн хорих ялтай 3 хүн бий. Хар тамхины хэрэгтэй 35, дээрэм 2, хүчин 2, хориотой бараа нэвтрүүлсэн 1 иргэн байна.

 Хятадын эрүүгийн хууль шинэчлэгдэж чангарсан. 60-100 мянган юань хулгайлвал  10-20 жилийн хорих ялаар шийтгүүлэхээр хууль нь өөрчлөгдсөн.  Манай иргэд тухайн улсын хууль тогтоомж мэдэхгүй. Эмх замбараагүй загнаж байгаагаас гэмт хэрэгт холбогддог. Нэг дэлгүүрт ороход бараа нь задгай байвал гарт таарснаа шүүрч аваад гарч байна. Энэ нь шууд л хулгайн хэрэгт татагдана. Хятадын үйлчилгээний төвүүд, дэлгүүрийн камерууд далд байдаг юм. Баригдаад очиход монголчуудыг камерийн бичлэгээр нь шууд баримтжуулаад ял өгдөг. Түүнээс хулгай хийсэн этгээд  хэргээ хүлээхгүй байх нь огт хамаагүй.

 -Хятадын зарим хотын дэлгүүрүүд Монгол хүн орохыг хориглосон гэх мэдээлэл байна. Энэ хэр үндэслэлтэй вэ?

-Намайг Шинжиньд томилолтоор очиход саяхан, "Монгол хүн орохыг хориглоно" гэсэн бичиг байршуулсан байна лээ.  Би тус хотын цагдаагийн газарт хандаж “Энэ бол Монгол Улсын нэр хүндэд харшилсан. Олон улсын конвенц зөрчсөн асуудал байна” гэж хэлсэн.

Гэтэл Шинжиний Цагдаагийн газраас “Монголчууд итгэхэд бэрх байна. Монгол Улсын нэр хүндийг унагаж байгаа асуудал биш. Бид өөрсдийгөө хамгаалж байгаа арга. Яагаад гэвэл монголчууд хулгай хийж олон сая  юанийн хохирол учруулсан учраас бид аргагүйн эрхэнд ийм бичиг байршуулсан” гэсэн тайлбарыг өгсөн.  Намайг брэндийн дэлгүүрээр орохоор худалдагч нь дагаж яваад маш эвгүй байдалд оруулж байсан гэх мэтчлэн монглчуудыг үнэлэх үнэлэмж буурч байна.  Бээжинд дэлгүүрт юм авах гэхээр хаанаас ирсэн гэж асуухаар "Монгол" гэж хэлэхээр шууд муухай харах, эсхүл бараагаа худалдахгүй гэх зэргээр  эвгүй харилцаа үүсгэж байгаа нь маш ичгүүртэй үйлдэл болж байна. Хил гаалиар оруулахгүй, буцаах зэрэг үйлдэл ч гарч байна.

-Манай Элчин сайдын яамны зүгээс гаргасан хүсэлтийг хүлээж авсан уу?

 -Хүлээж авсан. Энэ асуудал Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн үзэгдэл болсон. Бид энэ байдлыг зогсоохыг шаардсан учраас тус газрын Цагдаагийн албанаас үйлчилгээний газрууддаа байршуулсан бичгээ авсан.

 Ц.Мөнх

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.