
Энэ бичлэг дээр дуулж байгаа залууг Крис Пикко гэдэг. Тэрээр цаашид амьдрах чадваргүй болсон хүү Леннон Жэймс Пиккодоо алдарт Битлз хамтлагийн Blackbird дууг дуулж өгч, салах ёс гүйцэтгэж байна.
Түүний эхнэр Ашли гэнэтхэн нойрсож байхдаа нас барж, эмч нар түүний 24-хон долоо хоногтой хүүгийн амийг аврахын тулд хийсвэр хагалгаагаар гаргаж авчээ. Эмч нар хүүг аврахын төлөө чадах бүхнийг хийсэн ч эхийнхээ хэвлийд хангалттай байж, өсөн бойжиж чадаагүй түүний тархи, мэдрэлийн хөгжил болоод биеийн хөгжил зогссон байна.
Харин хүү эхийнхээ хэвлийд байхдаа аавынхаа гитар тоглож дуулах чимээнээр хөдөлж, аз жаргалтай байгаагаа илэрхийлдэг байсан тул алдарт Битлз хамтлагийн гитарчин Ленноны нэрийг аав нь өгчээ.
Эхнэрээ нас барсанаас хойш Крис хүүгээ амьдруулахын төлөө чармайж, өдөр бүр гэдсэнд байхад нь дуулж өгдөг байсан дуунуудаа дуулж өгч, хажуугаас нь хором ч салаагүй аж.
Харин яг энэ бичлэгийг хийснээс хойш хэдхэн цагийн дараа хүү аавынхаа гар дээр үүрд нойрсчээ.