Гарын үсэг зурдагууд нь тэжээгчдээсээ БАЯН байж болох уу?

Twitter Print
2020 оны 04-р сар 11-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Татвараар цалинждаг төрийн албан хаагчид хадгаламжийн ТЭРБУМТАН болсныг АТГ-т өгсөн ХОМ-оос хар. Тэднийг цалинжуулахын тулд цаг наргүй ажиллаж, татвар бүрдүүлж, хүмүүсийн амжиргаа залгуулж, нийгмээ чирч яваа ХУВИЙН ХЭВШЛИЙНХЭН, БАЯЛАГ БҮТЭЭГЧИД-д тэрбумын хадгаламж байна уу?!

Зөвшөөрөл, лиценз,гарын үсгээ үнэлж, төрийн нэр барьж дарамтлан АВЛИГАЛ-аар шим шүүсийг нь сорогч ХУВАЛЗ-уудаа тэжээж дийлэхгүй сөхөрч байна.

Нэг зөвшөөрлийн цаана түмэн гарын үсэг. Толгой дараалан том жижиг авлигал. Үүнээс болж хийж бүтээе гэсэн маш олон хүсэл унтарч,сөхөрч байна. Хувийн хэвшилд шургаж унатлаа ажиллаад өөдөө гарахгүйг мэдсэн залуус зүгээр суугаад баяждаг ТӨРИЙН АЛБА-руу “нам дагаж”, “цүнх барьж”, “долоож”, “түгжилдэж”, “шантаажилж”... ямар ч аргаар хамаагүй зүтгэж байна.

Тод жищээ нь УИХ-ын гишүүнд нэр дэвших ханш л 100 сая төгрөг хүрчээ. Хулгайч, авлигачдад энэ бол цайны мөнгө, харин шударга хөдөлмөрчдөд бол давшгүй мөнгө. Тэгэхээр хэн илүү хулгайч вэ? гэдэг уралдаан гээд ойлгочихож болно.

No photo description available.

Үр дүнд нь нийгэм даяараа ажил хийдэггүй, шүлсээ үсэргэсэн “намын цагаан солиотнууд”, “төрийн мэргэшсэн авлигачид” болов. Мэдээж ийм иргэнтэй улс орон уруудан доройтох нь жам. Эцэг дээдсийн үлдээсэн баялгийг хуу хүрздэж, хил давуулж шидээд ч тусыг эс олов. Өр зээлдээ живэв. Эдийн засгийн тусгаар тогтнолоо алдаж, санхүүгийн жолоогоо бусдын гарт өгөв. Одоо улсынхаа Тусгаар тогтнолыг алдахад бэлэн болжээ.

Эргэлт шинэчлэлт хийхгүйгээр, энэ чигээрээ явах замгүй болсныг бүгд мэдсээр байж зөвхөн СОНГУУЛИЙН ЯЛАЛТ сэрүүн зүүдэлнэ. Үнэхээр улс орноо өөрчилье гэж байгаа бол энэ чигээрээ байж болохгүйг хүлээн зөвшөөр. Хариуцлагаа хүлээ!

Хамгийн түрүүнд төрд шигдсэн ХУВАЛЗУУД-аасаа сал!

Төрд алба хашиж байгаа эрхэмүүдийн зөвхөн хадгаламж дахь бэлэн мөнгөний тоог харчих!

1.УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил 5,6 тэрбум

2.Монгол банкны хэлтсийн дарга Ц.Алдармаа 14.3 тэрбум

3.Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Нандинжаргал 1.8 тэрбум

4.Татварын Ерөнхий газрын газрын дарга О.Тэнгис 1.2 тэрбум

5. Хөдөлмөр,нийгмийн хамгааллын яамны дэд дарга Т.Батмөнх 1 тэрбум

6. Сангийн яамны газрын дарга Г.Түвдэндорж 905 сая...

Үүнээс цааш зөвхөн хадгаламжийн тэрбумтан маш олон төрийн албан хаагчид байна. Эд зөвхөн хадгаламжиндаа ТЭРБУМ төгрөг байхад төрд ажиллаж хэрэггүй. Тэдэнд сарын 1 сая төгрөгийн цалин ямар хэрэгтэй гэж? Тэгээд ямар ашиг сонирхолоор төрд өндөр албан тушаал хашина гэж?

Энэ мөнгөнийхөө эх үүсвэрийг тайлбарлах хэрэгтэй!

Төрийн албан хаагчид нь ТЭРБУМ-ын хадгаламжтай. Харин татвар төлж, хүмүүс цалинжуулдаг БИЗНЕС эрхлэгчид та нарт ийм ХАДГАЛАМЖ байна уу?

Сэтгүүлч Б.Отгон

2020.04.10

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.