Английн Эрүүл мэндийн сайдын орлогч коронавирусын халдвар авчээ

Twitter Print
2020 оны 03-р сар 11-нд 12:52 цагт
Мэдээний зураг,

Английн Эрүүл мэндийн сайдын орлогч Надин Доррис коронавирусын халдвар авсан гэдгээ мэдэгджээ. Тэрээр, "Шинжилгээгээр миний бие коронавирусын халдвар авсан нь батлагдсан.

Шинжилгээнийхээ хариуг сонссон даруйдаа би шаардлагатай арга хэмжээг авч, өөрийгөө гэртээ тусгаарлаж байна. Английн Нийгмийн эрүүл мэндийг хамгаалах алба надтай хавьтсан хүмүүсийг шинжилж эхэлсэн ба ажилчид маань шаардлагатай бүх заавар зөвлөгөөг дагаж байгаа. Тусламж дэмжлэг үзүүлж байгаа Нийгмийн Эрүүл мэндийг хамгаалах алба болон Үндэсний Эрүүл мэндийн байгууллагад талархсанаа илэрхийлмээр байна." гэжээ.

Английн хэвлэлүүдэд бичсэнээр Надин Доррис өнгөрсөн пүрэв гарагт Английн Ерөнхий сайд Борис Жонсоны гэрт хүлээн авалтанд оролцсон ба дараагийн өдөр нь бие нь тавгүйрхэж эхэлжээ. Англид коронавирусын халдвар авсан 373 тохиолдол бүртгэгдээд байгаа ба уг вирусын халдварын улмаас 6 хүн нас бараад байна. 

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.