Кофе хүний биед ямар ашиг тустай вэ

Twitter Print
2022 оны 05-р сар 19-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрийг хүртэл кофе уух нь сайн эсвэл муу гэж маргасаар байна Тэгвэл энэ удаад кофены шинжлэх ухаанд батлагдсан эрүүл мэндийн ашиг тусын талаар мэдээллийг хүргэж байна.

1. Кофе бол эрч хүчийг нэмэгдүүлэгч

Кофе ууснаар ядрах мэдрэмж багасч, эрч хүч нэмэгддэг. Энэ нь түүнд агуулагдах кофейн гэх бодистой холбоотой. Кофейн цусаар дамжин тархинд хүрч аденозин хэмээх нойрмог, унтаа байдлыг үүсгэдэг бодисыг дарангуйлдаг. Ингэснээр кофе нь хүний тархины үйл ажиллагааг сэргээн, ой тогтоолтыг сайжруулж, оюуны чадамжийг дээшлүүлдэг.

2. Кофе өөх тосыг шатаахад тусалдаг

Кофейн нь өөх шатаах нөлөө нь батлагдсан цөөн байгалийн бодисуудын нэг юм.

3. Кофе нь хэрэгцээт шимт бодисуудыг агуулдаг

Кофенд хүний бие махбодод зайлшгүй хэрэгцээт бодисууд агуулагддаг. 1 аяга кофенд:

Рибофлавин(Вит В2)

Пантотений хүчил(Вит В5)

Манган

Кали

Магни

Никитоны хүчил г.м.

4. Кофе нь чихрийн шижингийн эрсдэлийг бууруулдаг

18 судалгааны нэгтгэсэн дүнгээр өдөр бүр кофе уудаг нийт 457,922 хүнд 2р хэв шинжийн чихрийн шижин үүсэх эрсдэл 7%-аар буурсан үр дүн гарсан байна.

5. Кофе нь Алцгеймер болон Зөнөх өвчнөөс сэргийлдэг

Тархины эсүүдийг үхэлд хүргэдэг дээрх өвчнөөр настай хүмүүс ихэвчлэн өвчилдөг. Зохистой хооллолт, хөдөлгөөнөөс гадна кофе энэхүү өвчлөлөөс маш сайн сэргийлдэг болохыг тогтоожээ.

6. Кофе элэгний өвчнөөс сэргийлдэг.

Гепатит, элэг өөхлөх зэрэг өвчнүүд нь аажмаар элгийг сорвижуулж, хатууруулдаг. Өдөр бүр аяга кофе уудаг хүмүүст элэгний хатуурлын эрсдэл 80% бага байдаг байна.

7. Кофе урт наслахад тусална

18–24 жилийн хугацаанд хийгдсэн 2 том судалгаанд кофе уух нь нас барах эрсдлийг эрэгтэйчүүдэд 20%, эмэгтэйчүүдэд 26% бууруулсан үр дүн гарчээ.

ЖИЧ: Ойрын хугацаанд жирэмслэхээр төлөвлөж буй эмэгтэйчүүд, даралт ихэсдэг хүмүүс болон бага насны хүүхдүүд хязгаартай хэрэглэх хэрэгтэйг анхаарна уу.

Хүний их эмч С.АНУДАРЬ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.