Эрхий хурууны хэлбэрээр зан аашийг тодорхойлж болдог аж...

Twitter Print
2021 оны 01-р сар 27-нд 11:35 цагт
Мэдээний зураг,

Хүний эрхий хурууны хэлбэр зан аашийг тодорхойлдог гэвэл та лав гайхах биз. Тэгвэл олон жилийн судалгаануудыг үндэслэн эрхий хурууны хэлбэр хүний зан аашийг тодорхойлж болдогийг баталжээ. 

Доорх зурагт заасан хэлбэрүүдээс өөрийнхөө эрхий хурууны хэлбэртэй адил төстэйг олоод өөрийнхөө зан аашийн талаар уншаарай.

Хүний эрхий хуруу дундаа нэг л үетэй байдгаас гадна гэдийлгэж, босгож, хөдөлгөж үзэхэд хөшүүн хойрго нь ч байдаг, гэдгэр уяхан нь ч байдаг аж. Хэлбэр дүрс нь ч өөр өөр байдаг аж.

 

А хэлбэр

А хэлбэр. Эрхий хурууны тань хоёр үений дээд хэсэг нь доод хэсгээсээ том буюу урт байх. 

Та аливаа ажлыг хийхдээ өөрийнхөө хүссэнээс ч илүү хийж, нэр төр, чадвараа өндөрт өргөх чадвартай. Амжилтанд хүрэх маш их хүсэл эрмэлзэлтэй, зорилгодоо хүрэхийн тулд бүхий л арга зам, өөрт буй бололцоо нөхцөлийг ашиглаж чаддаг. Амжилтанд хүрэхийн төлөө чадах бүхнээ хийдэг тул амьдрал тань амжилттай сайн байдаг ч заримдаа энэ чанараа хэтрүүлж өөрийгөө зовоох нь бий. Гэхдээ амжилтанд хүрсэн хойноо өөрийгөө чадлаа хэмээн урамшуулж, хийж чадсан зүйлээрээ бахархаж, урам зориг аван улам урагшилдаг. Хүний ийм чадвар бол тийм ч түгээмэл биш бөгөөд дэлхийн хаана байхаас үл хамааран амжилтанд хөтлөх гайхамшигт чанар мөн. 

Б хэлбэр

Б хэлбэр. Эрхий хурууны тань доод үе дээд үенээсээ том буюу урт байх.
Та маш тайван амгалан, халамжтай, бусдын төлөө санаа тавьдаг. Та хүний итгэлийг олдог бөгөөд амалсан л бол түүндээ заавал хүрдэг чанарыг ойр тойрныхон чинь дээд зэргээр үнэлэн, бусдаас илүү танд л итгэдэг. Өөрийн итгэл үнэмшил, зарчимдаа үнэнч, шударга амьдралыг эрхэмлэдэг хүн. Таны эргэн тойронд байх жижиг, энгийн, ач холбогдол багатай зүйлс ч танд баяр баясгалан бэлэглэж байдаг. Та жижиг зүйлсээс их таашаал авч, амьдралыг аз жаргалтай, баяр баясгалантэй болгодог хүн. Та хүний ач тусыг хэзээ ч мартдаггүй, үргэлж ач санаж, талархаж чаддаг хүн. Та мөнгө төгрөг, эд хөрөнгөөр баян биш ч байж болно, харин сэтгэлээрээ бол хамгийн өгөөмөр, баян хүн билээ. 

C хэлбэр

С хэлбэр. Эрхий хурууны тань дээд болон доод үе эн чацуу буюу адил хэмжээтэй байх. 
Та амьдралын аливаа асуудал, нөхцөлд тэнцвэртэй байхыг хичээдэг хүн. Та хэрүүл уруулгүй, амгалан тайван байдалд дуртай, аливаа хэрүүл тэмцэлд алтан дундыг барьдаг. Аль нэг тал руу хэт хэлбийхийг таашаадаггүй. Аливаа зүйл тэнцвэртэй байх ёстой гэсэн зарчимыг барьдаг тул хэт нэг талыг барьсан шийдвэр гаргахад дургүй. Тэнцвэртэй байдал ноёрхсон газар байх дуртай. Эс бөгөөс сэтгэлийн тэнцвэртэй байдлаа хадгалж чадахгүйд хүрдэг. Аливаа юмс үзэгдэл, хүмүүсийн сайн талыг олж харахдаа сайн, муу муухай зүйлд ч сайн тал байхыг олж харах увидастай. Амьдралд болох бүтэхгүй зүйл таарсан ч арга эвийг олоод урагшилж л байдаг хүн. Биеийн болон сэтгэлийн тэнцвэртэй байдал дээр амьдрал тань тогтдог.

D хэлбэр

D хэлбэр. Эрхий хуруу гэдгэр байх.
Таны эрхий хуруу уян хатан, арагш гэдгэр байх нь та амьдралдаа ч мөн уян хатан ханддагийн илэрхийлэл гэнэ. Амьдралд ямар ч сорилт, өөрчлөлт ирсэн дасан зохицох чадвартай. Та аливаа зүйлийг тэсвэрлэж чаддаг, даван туулдаг, өөрчлөгдөж чаддаг. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдвөл түүнтэй уялдуулан бас бодлоо өөрчилж, дасан зохицуулах шийдвэр гаргах чадвартай. Өөрийн санасан бодсоноо ил хэлдэг, нуудаггүй тул бусадтай ойлголцоход хялбар байдаг. Энэ чанар олон хүн байдаггүй болохоор амжилттай байхад тань мэдээж давуу тал болдог. 

Е хэлбэр

Е хэлбэр. Таны эрхий хуруу уян хатан биш, өөрөөр хэлбэр модгор байх.
Энэ нь бие даасан, өөрийн бодолтой, зөрүүд зан авирыг илтгэнэ. Амжилттай явдаг, бас амалсандаа хүрдэг ч зарим тохиолдолд эргэлздэг талтай. Аливаа ажлыг эхэлсэн бол юу ч болж байсан заавал дуусгадаг тууштай. Итгэл даадаг, бурууд хурц зантай. Эдгээр шулуун шударга зан тань ойр тойрныхонд тань бахархал болж, хүндлэгддэг. 

Эх сурвалж: https://www.apost.com/

Англи хэлнээс орчуулсан: 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.