Б.Жаргалсайхан: Автомашины түгжрэлийг арилгах ийм амархан шүү дээ

Twitter Print
2020 оны 01-р сар 02-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Улаанбаатар хотын гудамжинд 300-400 мянган машин таг гацаад нүүрстөрөгчийн исэл, азотын исэл, хар тугалга, тоос, тоосонцор, үнэрт органикийг 1-5 цаг үйдвэрлэнэ.

Энд эдийн засгийн хохирол, хичнээн тонн шатахуун, цаг хугацааг хий хоосон үрж буйг би таашгүй. Улаанбаатар хотын замын түгжрэл шигээ улс орон таг гацчихсан, мэлэрсэн харагдаж магадгүй ээ. Тэгэхээр нэн түрүүнд автомашины түгжрэлийг шийдэх хэрэгтэй. Монголчууд бид 10 мянган машинд зориулан барьсан замаа хичнээн өргөтгөөд 600 мянган автомашин явуулах боломжгүй. Гадны туршлагаас харахад автомашины түгжрэлийг эдийн засгийн, захиргаадалтын, албадлагын аргаар шийдсээр ирсэн байна. Маш амархан эдийн засгийн шийдэл бий.

Төрийн ордон, хотын захиргаа, яамдын авто зогсоолыг нэн түрүүнд өндөр төлбөртэй болго. Хашаанаасаа гарч чадахаа байсан гишүүд Төрийн ордоны зогсоолд машинаа цагт 100 мянгаар тавиг л дээ. Мөнгөө төлмөөргүй бол автобусаар яв, дугуй уна, эрүүл мэндээ бод, ард түмний амьдралтай танилц. 160 мянган төрийн албан хаагч жамбий машинаа унаж ирээд өглөөнөөс орой болтол үнэгүй зогсоолд тавьчихдаг. Тийм учраас хотын захиргаа, төрийн ордон, их дээд сургуулийн авто зогсоолын төлбөрийг цагийн 30-50 мянга болгоё.

Харин Хархорин, Амгалан, Дэнжийн мянга, 7 буудал, Таван шар хавьцаа томоохон үнэ төлбөргүй, харуул манаатай авто зогсоолууд бий болгоё. Хотын төв рүү ормоор бол тэр үнэгүй зогсоолд автомашинаа тавиад Улаанбаатар хот руугаа нийтийн тээврээр орог. Энд тэнд сул орхивол танкаар дайрдаггүй юм гэхэд улсын орлого болгочихож болно. Хотын залуу дарга С.Амарсайхан та стандартын дагуу үйлдвэрлэсэн автобусаар иргэдэд үйлчил. Нийтийн тээвэр чинь сэвхийгээд босчихно. Тэр метрогоо ч барина. Мөн хотын захиргаа ч юм уу, талбайн суларсан зогсоол дээр микро маягийн 6-20 хүн суудаг машинд төлбөр багатай үйлчлэх хэрэгтэй.

Найз нөхдийгөө гэр дөхүүлээд өгдөг ч юм уу, ажилтнуудын автобусыг харж үзмээр юм билээ. Миний энэ яриад байгаа арга замыг дэлхийн том хотууд хэрэглэдэг гэдгийг бодоод үзээрэй. Утааг багасгах ийм амархан байсан юм уу гэж асуусан залуус хийгээд үз. Та нарын нас "юмнаас" айдаггүйгээрээ алдартай байдаг юм даа. Миний санааг дэмжиж байвал тэр залуу даргад хүртэл шейрлээрэй. Энэ түгжрэл дунд богинохон амь нас, цаг хугацааг үрэлгүй ажиллаж амьдармаар байгаа биз дээ...

Б.Жаргалсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.91) 2020-01-04 22:05
      • 0
      • 0

      энэ жил жагаагын намд саналаа ѳгнѳѳ .олигтоихон баг бүрдүүлээрээ .

      Хариулах

    • Зочин

      (92.124.205.161) 2020-01-03 09:19
      • 0
      • 0

      Маш зөв.

      Хариулах

    • Зочин

      (203.169.49.101) 2020-01-02 13:41
      • 0
      • 1

      Машин унана гэдэг бөөн зардал ш дээ

      Хариулах

    • zochin

      (103.26.195.11) 2020-01-02 10:18
      • 0
      • 1

      ymiig yg goloor n unen heldeg ih hurald neree dewshuuleerei demjnee

      Хариулах

    • Зочин

      (202.21.109.62) 2019-11-22 09:46
      • 0
      • 1

      Таны бодсоноор дарга нар мөнгө өгөх үү. Монголд хууль дүрэм дээд түвшиндээ хэрэгждэггүй орон шүү дээ. Энгийн иргэдэд л хүнд тусна.

      Хариулах

    • зззз

      (66.181.191.126) 2019-11-21 15:23
      • 0
      • 0

      Хүн болгон машинаараа гайхуулах гээд оролдоцгоох юм

      Хариулах