COVID19 вакцин гаргаж авах боломжтой эсэхийг сайн мэдэхгүй байна гэлээ

Twitter Print
2020 оны 11-р сар 02-нд 10:33 цагт
Мэдээний зураг,

Их Британийн эмийн үйлдвэр болох AstraZeneca шинэ коронавирусийн эсрэг боловсруулж байгаа вакцин нь аюулгүй байдлын асуудалтай байсантай холбоотойгоор эмнэлзүйн төгсгөлийн үе шатны туршилтаа түр зогсоож дахин эхлүүлж байсан тухай олон улсын хэвлэл мэдээллээр цацагдаж байсныг санаж байгаа байх.

Тэгвэл энэ удаа Их Британи улсийн Ковид-19-ийн эсрэг Вакцин боловсруулалтын ажлын хэсгийг удирдаж буй Кейт Бингхэмийн Ланцет сэтгүүлд нийтлүүлсэн өгүүллийн агуулга маш анхаарал татахаар зүйл байна. Тэрбээр вакцин боловсруулалтын үйл явцын өнөөгийн байдал, ирээдүйн төлөвлөгөөг нарийвчлан тайлбарласаны зэрэгцээ вакцин боловсруулалт амжилт олох эсэх хэтийн төлөвийн талаар бас нийтлэлдээ дурдсан байна. Түүний нийтлэлийн анхаарал татсан гэж хэлж болохоор хэсгээс иш татвал: "Вакцин гаргаж авч чадах эсэхийг сайн мэдэхгүй байна. Хүмүүс тайвшрах эсвэл хэт их өөдрөг үзэлд автахаас болгоомжлох хэрэгтэй.

Эхний үеийн хийгдэж буй вакцинууд бүрэн төгс болоогүй байх магадлалтай тул бид халдвар авахаас сэргийлж чадахгүй, харин зөвхөн шинж тэмдгийг хөнгөлөх төдийд байгаа, тэр ч байтугай хүн бүрт үйлчлэх эсэх эсвэл удаан хугацаанд нөлөөлөхгүй ч байж болзошгүй гэдэгт бид бэлтгэлтэй байх ёстой”. “Бүтээгдэж буй вакцинуудын ихэнх нь, эсвэл магадгүй бүх вакцин уналтанд орж болзошгүйг бид хүлээн зөвшөөрч байна”. “Хамгийн чухал асуудал бол бидэнд шаардлагатай байгаа вакциныг үйлдвэрлэх хүчин чадал дэлхийн хэмжээнд дутагдалтай байгаа явдал юм. Их Британийн хувьд ч нэгэн адил үйлдвэрлэлийн хүчин чадал ч дутагдалтай байна”.

“Халдвар авах эрсдэлтэй бүх хүмүүсийг дэлхий нийтийн хэмжээнд хамгаалахад Олон улсын хамтын ажиллагаа нэн яаралтай шаардлагатай байна. Хятад, Европ, АНУ, Их Британи хамтран ажиллах шаардлагатай байна” гэжээ.

Эх сурвалж: Lancet. Oct 27, 2020 doi.org/10.1016/S0140-6736(20)32175-9

О.Батгэрэл Ph.D

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.