Сөүлд энэ лхагва гарагаас хатуу хөл хорио тогтооно

Twitter Print
2020 оны 12-р сар 22-нд 12:31 цагт
Мэдээний зураг,

Сөүл хотын удирдлагууд энэ лхагва гаранаас эхлэн ирэх сарын 3 хүртэл 5-аас олон тооны иргэдийг гудамж талбай, барилга байгууламж дотор нэг дор цугларахыг хориглох шийдвэр гаргаад байна.

Өнгөрсөн ням гарагт Сөүл хотод коронавирусын халдвар авсан 473 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал эхэлснээс хойш тус хотод бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. БНСУ даяар коронавирусын цар тахалтай холбоотойгоор хязгаарлалт тогтоогоод байгаа ч Сөүл хот болон тус хотын ойролцоох бүсэд коронавирусын халдвар авсан тохиолдлууд ихээр бүртгэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын эрх баригчид Сөүл хотод, хотын ойролцоо үйл ажиллагаа явуулдаг сургуулиудыг хааж, 50-иас олон хүн нэг дор цугларахыг хориглоод байсан юм.

Түүнчлэн ихэнх үзвэр үйлчилгээ, амралт зугаалгын газруудыг хаасан ба зоогийн газрууд оройны 21 цагаас хойш иргэдэд үйлчлэхгүй байгаа аж. Энэ сарын 23-наас эхлэн хэрэгжиж эхлэх журмыг Шинэ жилийн баярын үеэр баярын арга хэмжээнүүд, аялал зугаалга нэмэгддэгтэй холбоотойгоор коронавирусын халдварын тархалт нэмэгдэхээс сэргийлэн гаргасан хэмээн Өмнөд Солонгосын эрх баригчид тайлбарлаж байна. Коронавирусын цар тахал эхэлснээс хойш БНСУ-д коронавирусын халдвар авсан 50 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн ба уг вирусын халдварын улмаас 698 хүн нас баржээ.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.