Шилдэг зөн билэгч Влад Кадони: Налайхын иргэд миний биед баярлах болно

Twitter Print
2013 оны 11-р сар 28-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

Монголд хүрэлцэн ирээд буй ОХУ-ын “Зөн билгийн тулаан” шоуны зургаа дахь улирлын шилдэг оролцогч Влад Кадони өчигдөр орой нэгэн сорилтод орлоо. Тэрээр аваар осол ихээр гардаг Налайхаас Багануур, Тэрэлж гэсэн хоёр чиглэлд салдаг уулзвараас Гордок чиглэлд ойролцоогоор 200 метрийн зайд орших газарт очсон байна.  

Хамгийн сүүлд гэхэд энэ сарын 16-нд Налайхын цэргийн ангид ажилладаг байсан нэг залуу осолдож нас баржээ. Гэхдээ энэ бүхнийг Влад Кадонид хэн ч хэлээгүй юм. Хэлэхгүй байхаар ч тохиролцсон гэнэ. 

Ингээд нэрт хар номтон Влад Кадони эргэн тойрыг ажиглаж дуусаад хайрцаг сав дэлгэн хар домын зан үйлдээ орлоо. Ингэхдээ засал хийхийн тулд  гагцхүү тахиагаар өргөл өргөх гэсэн хэдий ч үнэндээ тэр хавийн сахиусууд догширч түүнийг хүлээн авахгүй байсан тул өөрийн гарын судсыг хутгаар зүсэн ханаснаар цусаар будагдсан тэр аймшигт газрыг номхруулан дарлаа.

Тэрээр дээрх засалдаа ямар нэг тайлбар хийхийг хүсээгүй бөгөөд “Заслын үр дүн бүх зүйлийг харуулах болно, Налайхын иргэд ирээдүйд миний биед баярлах болно” гэжээ. Түүний нүдэнд хамгийн түрүүнд Налайх хавийн газарт их хэмжээний цус харагдсан учир энэ том хэмжээний заслыг хийсэн гэлээ.

Сүүлийн хэдэн жил тус дүүрэгт олон арван хэргүүд ихээр гарах болсон. Тухайлбал, архидалтаас үүдэлтэй гэмт хэргүүд, уурхайн осол аваар ихээр гардаг учраас тухайн дүүргийг онцлон сонгон авч засал хийсэн байна.

Заслын дараа түүний гар их хэмжээний цус алдаж, Монголчууд бидний төлөө өөрийн их ч энерги, их ч хүчээ зарцуулж байгаад бид түүнд талархах ёстой.

Влад Кадонийг Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын Газар, удирдлагууд хүлээн авч уулзан баярласан сэтгэлээ илэрхийлэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, ЗЦГ-ынхан түүнийг дагалдан явсан юм.

Харин түүний айлчлалын хоёр дах өдөр буюу өнөөдөр орой 19.00 цагт Зайсан дах Буган Халиун ресторанд түүний лекц , V.I.P хүлээн авалтыг зохион байгуулах юм байна.

Г. Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.