"Цэнхэр залаа" ятгын гоцлол хөгжим зохиосны 45 жилийн ойн баяр тун удахгүй

Twitter Print
2014 оны 11-р сар 17-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

Зуунаас зууныг дамжин "Цаг агаарын дуу" хэмээн алдаршсан аялгуу болох "Цэнхэр залаа" ятгын гоцлол хөгжим зохиосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Ойн хүрээнд нэгэн сонирхолтой  уулзалт үдэшлэг энэ сарын 23-ны ням гарагт болох гэж буй ажээ.  

Энэхүү алдарт аялгууг цэл залуухан 20 насандаа зохиосон Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Самбуугийн Баатарсүх өөрийн шавь нарын хамт ая дуугаа өргөж, цугласан олон фэнүүдтэйгээ нэгэн үдшийг хамтдаа өнгөрөөхөөр бэлдэж байгаа юм. Үдэшлэг MiQueen Mansion ресторанд болно.

С.Баатарсүх хөгжмийн 500 бүтээл, 300 дуу, долоон симфони, дуурь, балет, мюзикл гээд тоолбол тун ч олон бүтээл туурвисан нэгэн юм. Хамгийн сүүлд л гэхэд ТЗДБЧ-ын уран бүтээлчидтэй хамтран  “Хандармаа” нэртэй хүрээ дуурь тавьжээ. “Цэнхэр залаа”-гаас эхэлсэн түүний бүтээл нийтийн дуугаар үргэлжилж “Нүдэн нуур”,  “Цэцгэн зүйрлэл”, “Дөрвөн улирал хоёр амраг”, “Бадмаажий”, “Хажтай мөнгөн хазаар”, “Ёкузана”, ”Халтар манан хөөрөг” гэхчилэн цааш хөвөрнө. Олноо ардын дуу мэт аялагдах тэр сайхан дуунуудыг та “Цэнхэр залаа”-тай үдэшт тухлан сонсоорой. 

Тоглолтыг зохион байгуулагчидтай  99994325, 88713380 тоот утсанд холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч болох юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.