“MAGIC BOX” анхны гэрлээ ГОВЬ-АЛТАЙ аймгийн ТОНХИЛ сумд асаана

Twitter Print
2021 оны 11-р сар 09-нд 14:37 цагт
Мэдээний зураг,

Сар хагасын ѳмнѳ энэ тѳслийг эхлэхээр ярьж суусан бид бүх ажлын ард гарч мѳрѳѳдлѳѳ биелүүлчихээд сууж байна гэдэг сайхан мэдрэмж. “Мagic Box”-ын санаачлагчид Тѳрийн байууллагуудын дунд зарласан тендэрт 20 аймгийн 78 сумын материал иржээ. Тендэрийн материалуудтай танилцаж байхдаа бид байн байн “Яасан хѳѳрхѳн юм бэ?” гэж дуу алдацгааж байлаа.

-Нэг сумын хүүхдүүд аргал түүж олсон мѳнгѳѳрѳѳ ном худалдаж авсаар 2000 орчим номтой болсон тухайгаа бичжээ.

-Нэг сум энэ тѳслийг улстѳржүүлэхгүйн баталгаа болгож сумынхаа МАН, АН ын анхан шатны байгууллагаас тус бур албан тоот хавсаргажээ.

-Tонхил сумд амьдардаг жолооч залуу энэ байгууламжийг ѳѳрѳѳ хариуцан тээвэрлэж сумдаа авчирах баталгааг гараар бичиж, жолооны үнэмлэхээ хавсаргасан байв.

-Нэг сургуулийн номын сан ердѳѳ 6 ширээтэй боловч ээлжилж ном уншдаг талаар зурган мэдээлэл ирүүлсэн байв.

- Бичиж ирүүлсэн эссэ болгон сэтгэл хѳдѳлж самсаа шархирам ѳгүүлэмжтэй байлаа.

Энэ тендэрийн материалуудаас зүгээр сэтгэл үнэртэж байсан. Хэрвээ энэ бүх материалуудыг нэгтгэж судлан задаргаа хийх аваас бидний санаачилсан “Magic Box” тѳсѳл хѳдѳѳгийн сумуудад ус агаар мэт хэрэгтэй, хѳдѳѳгийн хүүхдүүд хэрвээ жаахан дэмжээд ѳгѳх ахул нисэхэд бэлэн, Монголын хѳгжил монгол хүний сэтгэхүйн ѳѳрчлѳлтийн эхлэл энд байгаа мэт бадрангуй мэдрэмж тѳрж байв , хэхэхэ. Тендэрийн материал ирүүлсэн бүх сумдын залуустаа баярлалаа.

*Тендэрт ялсан Говь-Алтай аймгийн Тонхил сумд “Magic Box” анхны гэрлээ асаана. Тѳслийг санаачилсан залуус Тонхил сумыг зорихоор бэлтгэж байгаа. "Mind Tour" хѳтѳлбѳр бол "Magic Box" тѳслийн үргэлжлэл. Ѳвѳрхангай, Баянхонгор, Говь-Aлтай аймгуудаар дамжин аялах бид, залуустай уулзаж сэтгэл дотор асч буй боломжуудаа хуваалцахыг хүсч байна. Тонхил сумд хэд хоног ажиллахдаа хүүхдүүд залуустай уулзаж сэтгэл нэгдсэн хамтын ажиллагаагаа эхлүүлнэ. Тойрч суугаад ярилцаж, бас илтгэл тавьж, дуулж хуурдана. Нэг тийм хайрцаглагдсан, гутранги сэтгэлгээнээсээ гарч эрх чѳлѳѳтэй, задгай сэтгэж эхэлмээр байгаа биз дээ? Хэдүүлээ энэ эхлэлийг зоригтойгоор бас баяртайгаар хийцгээе.

*За тендэр яахав, бид ямар боломж байгааг та нарт загвар болгон үзүүллээ. Та нар ѳѳрсдийн дотоод сэтгэлээ чагна даа. Олон олон сумуудаас “Бид яаж танай тѳслийг сумдаа хэрэгжүүлэх вэ?”, “Magic box”-ыг яаж бүтээх вэ?”, “Та нартай яаж нэгдэх вэ?” гэж асууж байна.

1. Энэ тѳслийг сумдаа заавал хэрэгжүүлэх ёстой юм байна гэсэн итгэл үнэмшил, мѳрѳѳдѳл хүсэл дээр нэгдсэн баг бүрдвэл сайн

2. “Magic Box”-ыг бүтээх санхүүжилтээ босгоцгоо. Сумд бол 800-1000 хонь хандиваар цуглуулаад борлуулахад ойролцоогоор 100-120 сая тѳгрѳг болно. Та нарт ѳѳр зѳндѳѳ боломжууд байгаа.

3. Тэгээд бидэнд хандахад бид та нарт тусалж хамтран ажиллахдаа баяртай байх болно. Та нар ѳѳрсдѳѳ санхүүжилтээ босгосон тохиолдолд ѳѳртѳѳ итгэлтэй болж бусдын ѳмнѳ хариуцлага хүлээж сурдаг юм.

4. Мѳн энэ байгууламжийн номыг одооноос санаачилга гаргаад цуглуулж байвал тун зүгээр. Та нарыг дэмжих зѳндѳѳ олон хүмүүс байгаа гэдэгт итгэ.

5. Манай залуусын “Mind Tour” хѳтѳлбѳрийг сумдаа урьж болно. Тэгвэл манай залуустай хамтдаа суугаад мѳрѳѳдлѳѳ бодит болгох боломж, итгэл найдварыг олж чадна.

Одоо манай залуус "Мѳрѳѳдѳл 330" тѳслѳѳ эхлүүлэх гэж байгаа. Энд л та нарын чин сэтгэл, бидний хамтын ажиллагаа хэрэгтэй байна. Гэхдээ анхаарах зүйл байнаа. Яаран сандран “Magic Box” тѳслийг дуурайлган “халтуур” маягаар хийх гэж бүү яараарай, одоогийн сэтгэл хѳдлѳлѳѳ жаахан дарж үз. Ямарваа ажлыг мѳнгѳний ашиг, алдар нэр олох гэж зорилго болголгүйгээр чин сэтгэлээсээ хийвэл амжилт олдог юм. Энэ 2-ын аль нэгийг тэргүүн зорилго болговоос эхэндээ болж байгаа мэт харагдах авч, аажимдаа бүтэлгүй болдог юм шүү. Сэтгэл шингэсэн ажил бүхэн баяр жаргалыг эзэндээ авч ирдэг.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах

2021-11-09 Улаанбаатар хот

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.