Эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн бодисын солилцоо, эстрогены ашиглалтыг хэрхэн сайжруулах вэ

Twitter Print
2021 оны 11-р сар 10-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Тавин насны үеэс эхлэн хооллолтын дэглэмээ өөрчилж өдөр тутмын биеийн хүчний ачаалалдаа тохируулан хооллож байх хэрэгтэй. Шар буурцганд агуулагддаг фитоэстроген нь цэвэршилтийн үеийн халуу оргих шаналгааг бууруулахад тустай болохыг судлаачид тогтоожээ.

Энэ төрлийн хүнсний зүйлд үр тариа, овъёос, улаан буудай, хар будаа, шинэ жимс ногоо орно. Бифидус хэмээх сүүний хүчлийн нянгийн өсгөвөр нь эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үеийн бодисын солилцоо, эстрогены ашиглалтыг сайжруулж мөөгөнцрийн халдварыг бууруулдаг.

Хэрэглэхийг хязгаарлах хүнсний бүтээгдэхүүнд:

Архи, кофе, халуун ногоо нь халуу оргих зовиурыг улам нэмэгдүүлдэг

Фосфор агуулсан нүүрстөрөгч бүхий ундаа

Үхэр, гахай, тахианы мах ханасан тосны хүчил ихтэй учраас бие махбодийн эстрогены завсрын солилцоог бууруулдаг.

Сахар элэгний эстрогены завсрын солилцоо ба дархлалын системийг гэмтээх учир хязгаартай хэрэглэх хэрэгтэй.

Дасгал хөдөлгөөн нь эмэгтэй хүний амьдралын бүх үеийн турш эрүүл мэндэд тустай арга зам болно. Тогтмол дасгал хийх нь /наад зах нь долоо хоногт 3-4 удаа/ ясны сийрэгжилт, хавдар үүсэх эрсдэл, зүрхний өвчнөөс сэргийлэх ач холбогдолтой. Явган явах, гүйх, дугуй унах, иогийн дасгал, бясалгал болон амьсгалаа зохицуулах дасгал, хөдөлгөөн хийж байх нь тустай юм. Гэхдээ шөнө хөлрөхөөс сэргийлж унтахаас гурван цагийн өмнөөс идэвхтэй дасгал хийхгүй байвал зүгээр.

Витамин Е хэрэглэх нь халуу оргих, шөнө хөлрөх зовиур шаналгааг намжаахаас гадна хүний биеийн дархлааг дэмжих, зүрх судасны системийг хамгаалдаг. Витамин С нь витамин Е-ийн шимэгдэлтийг сайжруулж хялгасан судасны хэврэгшилтийг намжаадаг юм.

Бэлтгэсэн: ОМИС-ийн багш А.Мөнхцэцэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.