Умард Солонгосын удирдлага Олон улсын шүүхэд татагдаж болзошгүй

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

НҮБ-аас Умард Солонгосын тэргүүн Ким Чен Уныг хүний эрхийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр тус улсын эсрэг хориг арга хэмжээ авах тогтоол батлах гэж буйд БНАСАУын удирдлагууд тун их сандарч байгаа тухай тус улсаас зугтан гарсан өндөр албан тушаалын нэгэн мэдэгдсэн байна. Умард Солонгосын удирдагчыг хэрвээ олон улсын гэмт хэрэгтнээр тогтоовол түүний араас намын өндөр дээд албан тушаалтнууд тататгдах болно гэж тэд үзэж байгаа аж.

Пеньяны дэглэм ард олноо байнга дарамталж, олноор нь өлсгөн тарчлаан зовоож, алж хядаж ирсэн тухай энэ оны эхээр гарсан НҮБ-ын илтгэлд дурьдсан бөгөөд энэ дагуу хамгийн гол буруутан Ким болон өндөр албан тушаалын олон этгээдийг хуулийн хариуцлагад татах тухай асуудлыг тус байгууллагa одоо хэлэлцэж байгаа билээ. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хүний эрхийн журам сахиулах гуравдугаар хорооноос арваннэгдүгээр сарын 18-нд гаргасан тогтоолын төслийн дагуу Умард Солонгосын улс төрийн удирдлагуудыг хүн төрөлхтний эсрэг өдүүлсэн гэмт хэргээр Гаага дахь Олон улсын эрүүгийн гэмт хэргийн шүүхэд  татах аж.

"Үүнд ОХУ,БНХАУ хориг тавьж болох ч НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл л уг хэргийг Олон улсын шүүхэд шилжүүлж чадна" гэж The Sunday Times сонин онцлоод "Зөвхөн ганц гэр бүл гурван үеийнхээ турш эрхшээж байгаа тус улсад ард иргэд нь удирдагчаа бурхан мэт тахин шүтэж ирсэн бол уг бурхан хүн энэ долоо хоногт шийдвэртэй хатуу цохилт авах нь. НҮБ-аас түүнийг хүн тэрэлхтний сэрэг гэмт хэрэг өдүүлсэн үндэслэлээр Олон улсын шүүхэд шилжүүлэх асуудлыг одоо санал хураалт явуулж байна" гэж тэмдэглэжээ.

НҮБ-ын илтгэлийн дагуу хэлэлцэж байгаа уг төслийг АНУ-ын өдөөн хатгалгаар Умард Солонгосын дэглэмийг унагах гэсэн оролдлого гэж Пеньян үзэж байгаа аж. НҮБ-ын явуулсан мөрдлөг шалгалтыг тэргүүлж буй Австралийн шүүгч Майкл Кирби тэмдэглэснээр, Ерөнхий ассамблей, гишүүн 193 улс орны хамт Умард Солонгосын талаас тавьж байгаа хариу арга хэмжээнд хууртагдах ёсгүй аж. Харин Европын Холбооноос Япон улсын хамт боловсруулсан тогтоолын төсөлд Умард Солонгосын удирдагч Ким Чен Уныг нэр зааж тэмдэглээгүй байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.