Сайн идсэний улмаас харамсалтайгаар амиа алджээ

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 14:22 цагт
Мэдээний зураг,

Гиннесийн гэгдэх аливаа дээд амжилтуудаас цөөнгүй нь хувь хүний эрүүл мэндэд онц ноцтой гэмтэл учруулдаг төдийгүй үхэлд хүргэдэг. Хөөрхий ядарсан Украины Львов мужийн Стрый хотод тийм нэгэн харамсалтай явдал болсон байна. Тус хотод зохион байгуулсан хөдөө аж ахуйн яармагийн үеэр вареники гэдэг чанасан банш идэх уралдаан тэмцээн болжээ. Тэмцээнд 51 настай нэгэн эмэгтэй ялсан боловч шагнал гардуулах ёслолын үеэр бие нь муудаж, ухаан алдан унасан байна. Түргэн тусламжынхан түүний амийг аварч чадсангүй.

Львов мужын Дотоод явдлын яамны цахим хуудсанд мэдээлсэнээр, арваннэгдүгээр сарын 15-нд "Стрый-Органик-Фест" нэрийн дор болсон хөдөө аж ахуйн уг яармаг дээр гарсан хэрэг явдлын мөрөөр мөрдлөгө явуулсан цагдаагийн ажилтнууд эмэгтэйн үхлийг "санаатай аллага" гэж үзэж Украины Эрүүгийн хуулийн 115-р зүйл ангийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Үхлийн шалтгааныг шүүх эмнэлгийг шинжээчдийн дүгнэлт гарсаны дараа мэдэгдэх аж.

Хүмүүс ингэж их идсэний улмаас амиа алдах тохиолдол нэг бус удаа гардаг байна. Тухайлбал 2010 оны долдугаар сард Их Британийн 40 настай нэгэн эмэгтэй өөрөө тэсгэлгүй дурладаг шарсан тахиаг, загас төмстэй хачирлан хэтрүүлэн идсэний улмаас нас барсан аж. Ингэж их хэмжээгээр хоол идэхэд ходоод хоол ундыг боловсруулахын тулд эрчимтэй ажиллаж цусны эргэлтийг зүрхнээс гэдсэнд шилжүүлдэг учир хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж, улмаар үхэлд хүргэдэг гэж эмч нар тайлбарлаж байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.