Америк тивийг лалын шашинтнууд нээсэн болж таарав

Twitter Print
2014 оны 11-р сар 18-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Дайн. Дэлхий дахинд хаа сайгүй үзэл бодол болоод үзэл суртал, улс төр, шашны дайн өрнөсөөр байна. "Америк тивийг Христофор Колумб нээсэнгүй, харин лалын шашинтнууд нээсэн” гэж хүртэл Туркийн төрийн тэргүүн муйхардаж эхлэв. Станбул хотноо зохион байгуулагдсан Латин Америкийн орнуудын лалын шашинтнуудын тэргүүлэгчдийн дээд хэмжээний уулзалт дээр  Туркийн ерөнхийлөгч Таип Эрдоган ингэж мэдэгдээд 1492 онд Италийн аянчин Карибын сав газар дөнгөж хөл тавьж байхад Шинэ Тивд лалын шашин өргөн дэлгэрсэн байсан" гэж тэмдэглэсэн байна. (The Times)

Үүнийг батлахын тулд Эрдоган, Колумбын тэмдэглэлээс иш татаж, Куба улс дахь уулын орой дээр лалын сүм байгуулсан байсныг онцолсон байна. "Америк тивийг алтны төлөө, Африкийг очир эрдэнийн төлөө эзэрхийлэн авсан этгээдүүд одоо Ойрхи Дорнодын газрын тосны төлөө одоо урьдын бохир арга саамаа хэрэглэсээр байна" хэмээн тэрээр мэдэгдсэн аж.

Кубад лалын шашны сүм хэлбэртэй уул байдаг бол Эрдоган үүнийг хэлсэн бололтой гэж хэвлэлд тэмдэглэсэн байна.

Латин Америкийн орнуудын хүн амд лалын шашинтнуудын эзлэх хувь 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.