Д.Трампыг дэмжигчид Конгрессийн байр луу дайран оржээ

Twitter Print
2021 оны 01-р сар 07-нд 11:03 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампыг дэмжигчид Вашингтон дахь Конгрессийн байр луу дайран оржээ. Тухайн үед Конгрессийн гишүүд өнгөрсөн 11-р сарын 3-нд болж өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эцэслэн батлахаар хуралдаж байсан аж.

Үймээн гарсантай холбоотойгоор Конгрессийн гишүүдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн байна. Конгрессийн байрны гадаа Д. Трампыг дэмжигчид ба цагдаа нарын хооронд болсон мөргөлдөөний үеэр нэг эмэгтэй шархдаж, амиа алдсан талаар мэдээлж байна. Болж буй үйл явдалтай холбоотойгоор Вашингтон хотын дарга Мюриэл Баузер орон нутгийн цагаар лхагва гарагийн оройны 6 цагаас эхлэн пүрэв гарагийн өглөөний 6 цаг хүртэл хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

Цагдаагийн албан хаагчид хөл хорионы хугацаа дуусахаас өмнө Конгрессийн байр луу дайран орсон иргэдийг гаргаж, Конгрессийн байрыг хяналтандаа авсан байна. Ажиллагааны үеэр цагдаа нар 20 орчим хүнийг баривчилсан ба тэдгээрийн дийлэнх нь өөр хотуудаас ирсэн иргэд байсан байна. Ерөнхийлөгч Доналд Трамп Конгрессийн байрын гадаа цугларсан иргэдийг гэр гэртээ харихыг уриалахын зэрэгцээ болж буй үйл явдал нь ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг луйвардсантай холбоотой хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.