Үс бууралтах шалтгаан

Twitter Print
2023 оны 02-р сар 01-нд 09:27 цагт
Мэдээний зураг,

Үс бууралтах шалтгаан. Зарим хүмүүс 35 наснаасаа бууралтаж эхэлдэг бол зарим нь 50, 60 нас хүртлээ хар сайхан өтгөн үсээ хадгалж залуу сайхнаараа байдаг.

Үс нь үүсэхдээ анх цагаан байдаг ба хуйхнаас цухуйх үед хар болж өөрчлөгдсөн ёстой. Гэтэл үсийг хар болгодог уураг минерал эрдэс бодис хүрэлцээгүйн улмаас цагаанаараа ургачихдаг гэж ойлгож болно.

Эсвэл үзүүр нь хар гарчихаад замаасаа хүрэн шар саарал цагаан болж алагладаг. Кальц, кали, магни, натри, манган, төмөр, зэс, молебдин, цайр, селен зэрэг меланоцитуудыг идэвхижүүлж цагаан үсийг хар болж ургахад чухал нөлөө үзүүлдэг.

Ихэвчлэн амьдралын буруу хэвшлээс болж үс цайрдаг ба доорхи шалтгаанаас үүдэлтэй гэж үздэг.

1. Шим тэжээл дутагдсанаас.

2. Цусны эргэлт муудсанаас.

3. Нарны хорт туяанд гэмтсэнээс.

4. Хөгшрөлт ба удмын нөлөөнөөс.

5. Стресс ба дижитал хорноос.

Мөн үс кератин хэмээх уургаас тогтдог ба уургийн дутагдалд ороход үс хугарамтгай зөөлөн болж нарийсах, ихээр унах, нөхөж ургахгүй байх, наснаасаа хурдан цайрах бас нэг том шалтгаан нь болдог.

Үс унаж байна гээд үнэтэй шампунь хуйхны түрхлэг авах гэж яарахынхаа өмнө амьдралын зөв хэвшил нойр хоол орчин нөхцөл стресс зэрэгтээ түлхүү анхаарах нь илүү үр дүнтэй байх болно.

О.Гэрэлээ

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.