
Пролактин гэх гормон хөхүүл ээжийн өнчин тархины булчирхайнаас ялгарч, сүү боловсроход оролцдог хамгийн чухал үүрэгтэй.
Харин ээж хүүхдээ хөхүүлж байхдаа аз жаргалын гэгдэх Эстрадиол гормонууд болон хамгийн чухал Окситоцин гормоныг ялгаруулж байдаг. Пролактин хэвийн хэмжээнээс ихээр ялгарвал Эстрадиол гормонуудын ялгарах процессыг дарангуйлна.
Үүнээс эстроген гэх оюун ухаан, сэтгэл хөдлөлийг удирдаж байдаг гормоны тэнцвэр алдагдана. Горьдолт хэрхэн явагдах вэ? Ээж аз жаргалгүй мэт мэдрэмжийг огцом авахад пролактин хэт нэмэгдэж сүү ихээр ялгарч эстроген гормонд нөлөөлж сүүний сүв огцом агшиж чинэрэлт явагдана.
Сүү гадагшлахгүй, Сүү ихээр ялгарана, сэтгэлээр унаж, хямарч эхлэнэ. Энэ процесс удаан үргэлжилвэл сүү сүвэндээ ээдэж бөглөрч эхлэнэ.
Энэ ээдэж бөглөрөх маш аюултай. Домын үед юу болдог вэ? Анхны горьдолтоор ээжийн хөхний сүв нарийсч, сүү илүү хэмжээгээр ялгарч хөх зангирна. Хоёрдох горьдолтоор чангарсан булчинг улам илүү чангална. Энэ нь өнчин тархинд дөнгөж сая үүссэн мэдээллийг өгч байгаа юм. Горьдоог гаргаж бэлэг өгөхөд эстроген гормон ахин хэвийн ялгарч аз жаргалын мэдрэмжүүд нэмэгдэж сүвүүд аажим сулрана.
Энэ домын арга нь Эртний Монгол арга ч 21 -р зуунд л эрдэмтэд нарийн учрыг нь судлан тогтоож байна.
Анхбаяр Содномдаржаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.