Хонконгийн эсэргүүцлийн бэхлэлтийг зайлууллаа

Twitter Print
2014 оны 11-р сар 19-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Хонконгийн ардчиллыг дэмжигч жагсагчид эзэлсэн бүсүүддээ босгосон бэхлэлтүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу ажилчид зайлуулж байна.
Оюутнууд тэргүүтэй жагсагчид тус хотын төвийн гурван дүүргийн гол замуудыг хааж, 50 гаруй хоног суулт хийж байгаа билээ.

Автобус, таксины үйлчилгээ эрхэлдэг компаниуд гомдол мэдүүлсэнтэй холбоотойгоор зарим бүсээс эсэргүүцэгчдийг холдуулах шийдвэрийг Хонконгийн Дээд шүүх гаргажээ.

Бэхлэлт зайлуулахад саад болсон хэнийг ч баривчлах эрхийг тус шүүх цагдаа нарт олгосон байна. Шүүхийн шийдвэрийг тэд уншиж танилцуулсан байна.

Харин эсэргүүцэгчид хэдийн байршлаа сольж,  зарим бэхлэлтээ сайн дураараа өөрсдөө зайлуулсан учир ямар нэг ноцтой асуудал үүсээгүй аж.

Ардчилсан сонгууль явуулахыг зөвшөөрөх хүртэл эсэргүүцэгчид суултаа зогсоох төлөвгүй байгаа учир цаашид мөргөлдөөн болж болзошгүй гэсэн түгшүүр өндөр хэвээр байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.