ОХУ-ын Хиагт боомтоос Замын-Үүдээр дайрч, Эрээн хүртэл татагдах 960.5 км хийн хоолойн барилгын ажил 2024 онд эхэлнэ

Twitter Print
2021 оны 11-р сар 10-нд 15:40 цагт
Мэдээний зураг,

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа. Хуралдаанаар 24 асуудал хэлэлцсэн байна.


Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа "Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан болж өндөрлөлөө. Улсын хэмжээнд 2021 оны арваннэгдүгээр сарын 9-ний байдлаар КОВИД-19-ийн эсрэг вакцины нэгдүгээр тунгийн хамралт 69.4, хоёрдугаар тун 65.9, гуравдугаар тунд 14 хувь нь хамрагдаад байна.

Дархлаажуулалтыг идэвхжүүлснээр сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 8-11 мянган хүн гуравдугаар тундаа хамрагдаж эхэллээ. Орон нутгаас Завхан, Сэлэнгэ аймгуудад гуравдугаар тунгийн хамрагдалт хамгийн өндөр буюу 30-аас дээш хувьтай байгаа бол Дундговь, Ховд, Баян-Өлгий аймагт гуравдугаар тунгийн дархлаажуулалтын явц 15-аас доош хувьтай байна" гэлээ.


Харин Шадар сайд С.Амарсайхан "Байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн хэрэгжилтийг улам эрчимжүүлж ажиллах, байгалийн хий нийлүүлэх магистраль шугамнаас Монгол Улс өөрийн дотоодын хийн хэрэглээгээ авах, эсэх асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанд танилцуулж, Оросын талтай тохиролцох арга хэмжээ авч ажиллахаар боллоо.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийн өнгөрсөн сарын 22-нд манай улсад хийсэн айлчлалын хүрээнд “Газпром”-ын Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов энэ онд багтаан хий дамжуулах хоолойн Монголын хэсэг лэх барилгын төслийн ТЭЗҮ-г боловсруулж дуусгахаа мэдэгдсэн. Монгол Улсын нутгаар дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн хоолой барих, ашиглах төсөл амжилттай хэрэгжсэнээр Монгол Улсын урт хугацааны, тогтвортой хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, гурван улсыг дамнасан дэд бүтцийн том бүтээн байгуулалт болно гэж талууд үзсэн.

Өнөөдрийн байдлаар техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/ нь 70 хувьтай явж байна. ТЭЗҮ-г энэ онд багтаан дуусгана. Одоо хийн хоолой татах стандартын ажил хийгдэж байна. Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссаны дараа инженер техникийн нарийвчилсан ажилд орно. Хийн хоолой татах зурвасаа тодорхойлсон. ОХУ-ын Хиагт боомтоор орж ирээд, Замын-Үүд боомтоор дайрч, БНХАУ-ын Эрээн хот хүртэл 960.5 км хийн хоолой татагдахаар байгаа юм" гэлээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.