
Аргентиний Засгийн газар 2020 оны 3 сараас 2021 оны 10 хүртэл 18 сар ард иргэдээ хорионд суулгасан ч үр дүн гарсангүй, ковидод бүрэн ялагдсан, 5 сая хүн өвдөж, 116 мянган хүнээ алдсаны дараа хориогоо цуцалж, хилээ нээлээ.
Энэ хооронд эдийн засаг нь бүрэн хямарсан, популист засаг нь мөнгө хэвлэж халамж тарааж, зардал даагаад, инфляци +52 хувьтай. Нийгмийн даатгалын сан хоосорч, тэтгэврийнхэн хоолны мөнгөний төлөө буцаад ажиллахаас аргагүй. 130 мянган залуус хөрш улс руу дүрвэсэн.
Хатуу хорионы үеэр улсын ерөнхийлөгч Альберто Фернандез найз хүүхнийхээ төрсөн өдрийг өөрийн ордондоо нижгэр тэмдэглэж, олон хүн цуглуулсан зэрэг үндэслэлээр рейтинг унаж, ирэх сонгуульд том ялагдал хүлээхээр байна.
Аргентины засгийн газар хүмүүсийн бухимдлыг дарахын тулд бизнесийн байгууллагуудад ажилчдаа халахыг хориглож, халбал 2 дахин өндөр тэтгэмж олгох зарлиг гаргав. Хүнс барааны үнийн өсөлт том асуудал болсон тул 1400 нэр төрлийн барааны үнийг царцааж, мөнгө хэвлэж үнийн зөрүүг санхүүжүүлсэн.
Валютын нөөц барагдаж, нэн яаралтай шийдэх 45 тэрбумын өр дээр ОУВС-тай хэлэлцээр хийсэн боловч тохиролцоонд хүрч чадаагүй тул арга буюу орхисон. Гадаад өр 300 тэрбум доллар. Өр болон ДНБ-ний харьцаа 100% хүрч том асуудал болсныг сөрөг хүчний удирдагч хүчтэй шүүмжилж байна.
Амьдрахын эрхээр буцаад ажиллаж эхэлсэн 62 настай тэтгэврийн хөгшин Силвиа Рамирес хэлэхдээ: "Аргентин улсад ирээдүй байхгүй. Над шиг хүмүүс, бидний хүүхдүүдэд ч ирээдүй алга боллоо" гэжээ.
Аргентинчууд ирэх бүтэн сайнд парламентийн сонгуульд саналаа өгөх бөгөөд эрх баригч Перонист намд ямар хариу өгөх нь бараг тодорхой байна
Эх сурвалж: Financial Times
Цэгмэд Лут-Очир
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
DR UROLOGIST
(102.89.2.45) 2022-03-23 02:13БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Хариулах