Монгол Улсын Хууль зүйлийн тогтоосон Төрийн дөрвөн их ёслол

Twitter Print
2023 оны 07-р сар 02-нд 11:53 цагт
Мэдээний зураг,

ЦАГААН САРЫН ШИНИЙН НЭГНИЙ ӨГЛӨӨ НИЙСЛЭЛ ХҮРЭЭНИЙ ЗҮГ ХАНДАН МӨРГӨХ УЧИРТАЙ.

Монгол төрөө эрхэмлэн дээдэлж, тусгаар тогтносон Монгол Улсын төрийн тэргүүн сууж буй Нийслэл Хүрээний зүг хандан, ноёд, төрийн түшээд мөргөж байхаар хуульчилсан байна. Тиймээс монгол хүн бүр суугаа газраасаа төрийн сүлд минь өршөө хэмээн Монголынхоо гал голомт, үндэс угсаа, өвөг дээдэс, өрлөг түүх, төр, шашин, түүх соёл, үнэт зүйлсээ дээдлэн мөргөж иржээ.

МОНГОЛЫН ДӨРВӨН ИХ ЁСЛОЛ

Шинэлэх цагаалах ёслолын баяр

Богд эзэн хааны түмэн өлзий гийсэн баяр

Зун, өвлийн Бат-Оршил өргөх ёслолын баяр

Энэхүү дөрвөн төрийн ёслолыг төрийн дөрвөн их ёслол хэмээн Монгол Улсын Хууль зүйлийн бичигт тогтоосон байна.

Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичгээс

Булган дах болбоос хан, вангаас доош засаг тэргүүн зэрэг тайжид хүртэл жил бүр өвлийн дунд сарын шинийн нэгнээс цагаан сарын арван таван хүртэл ёслолын өдөр өмсөнө.

Цагаан сарын арван зургаанаас хойш хавар, намар, өвлийн тэргүүн урт охор хүрэм өмсөх нь болбоос цөм цэмбэн буюу хажлагат хүрэмийг хэрэглэ.

Булган дах өмсөх нь болбоос цөм цэмбэн буюу хажлагат хүрэмийг хэрэглэ. Булган дах өмсөх цагт олон яамны энгийн яамлаар ирэх цуглаар ирэхэд дэс түшмэлээс дээш булга халиуны үст охор хүрмийг хэрэглэ.

Бусад олон түшмэд булгыг хэрэглэвээс болохгүй бусыг нь дуртайг үзэж өмсөж хэрэглэгтүн.

Зарлигаар тогтоосон Монгол Улсын Хууль зүйлийн бичгээс

Олон харьяат газраа баярын ёсоор мөргөх ёслол

Нэгэн зүйл. Жил бүр шинэлэх цагаалах өдөр дээдийн түмэн өлзий гийсэн өдрөө Нийслэл хүрээний гадна суусан сайдууд ван, гүн, бичиг цэргийн олон түшмэд өөр өөрийн харьяат яам, засгийн газраа хуралдаж цөм магнаг дээл, фүст хүрэм өмсөж зүг хандаж, хүжийн ширээ жагсааж гурвантаа сөгдөж есөнтөө мөргөж ёслуулагтун.

Монгол Улсын төрийн шагналт, түүхийн шинжлэх ухааны доктор Оохнойн Батсайхан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.