
Япон улсад хорин таван долоо хоногтой жирэмсэн эхийн хэвлийд буй урагт зүрхний мэс засал хийжээ.
Хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн үндэсний төв 25 долоо хоногтой жирэмсэн эхийн гэдсэн дэх зүрхний хүнд хэлбэрийн төрөлхийн гажиг, "аортын хүнд хэлбэрийн нарийсал" гэсэн оноштой урагт амжилттай хагалгаа хийснээ зарлав.
Энэ төрлийн умайн хөндийн мэс засал нь өмнө нь Европ, АНУ-д амжилттай хийгдсэн нь батлагдсан боловч Японд хийгдсэн анхны хагалгаа юм.
Хагалгаа энэ оны долоодугаар сард болсон бөгөөд энэ хүртэл хяналтанд байсан эх, үрийн биеийн байдал сайн байсан бөгөөд 10 сард эх амжилттай төржээ. Эх, үрийн эрүүл мэнд сайн байгаа хэмээн мэдээлсэн байна.
Энэхүү мэс заслыг хийхдээ эхийн гэдэс рүү нь тусгай зүү хатган нярайн зүрхэнд хүрс, зүрхний нарийссан судсыг томруулах мэс ажилбар хийжээ.
Энэ төрлийн өвчин нь 10 мянга төрөлт тутамд 3-4 тохиолддог ховор өвчин юм гэнэ.
Эх сурвалж: https://www3.nhk.or.jp/.../20211215/k10013388511000.html#JpNews
Д.Ананд
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.