Л.Месси “Барселона”-гаас явах тухай бодож эхэллээ

Twitter Print
2014 оны 11-р сар 19-нд 14:06 цагт
Мэдээний зураг,

Аргентиний алдарт хөлбөмбөгчин Л.Месси төрлөх багаасаа явах тухай анх удаа сэтгүүлч нарт хэллээ. 1987 оны зургаадугаар сарын 24-нд төрсөн Л.Месси 13 настайдаа “Барселона”-гийн хүүхдийн академид ирж байсан. Тэр цагаас хойш Каталоны багийн олон рекордыг эвдэж, дөрвөн жил дараалан дэлхийн шилдаг хөлбөмбөгч болсон. Мөн 2006, 2009, 2011 оны “Аваргуудын лиг”-ийн аварга, 2009, 2011 оны Европын “Супер цом”-ын аварга, 2005, 2006, 2009, 2010, 2011, 2013 оны Испанийн “Ла лиг”-ийн аварга, тус онуудад Испанийн “Супер цом”-ын эзнээр тодорсон. 2004 оноос хойш “Барселона”-гийн нэгдүгээр багт 287 тоглолт хийхдээ 250 гоол оруулсан шилдэг довтлогч өмнө нь өөр багт очих талаар огт ярьж байгаагүй.

Харин урд шөнө Манчестер хотын “Олд Траффорд” цэнгэлдэх хүрээлэнд очиход сэтгүүлч нар түүнээс “Барселона”-гаас хэзээ явах вэ? гэж асуужээ. Л.Месси “Би одоогоороо л амьдардаг. “Барселона” дахь гайхалтай жилүүд, клубын хамтаар түрүүлэхийг хүсч буй цомуудынхаа талаар бодож байна. Өөр юу ч биш. Харин дараа нь юу болохыг харцгаая. Хөлбөмбөгт олон эргэлт байдаг. Би “Барселона”-д үлдэхийг хүсдэг гэж үргэлж хэлж ирсэн. Гэхдээ бүх зүйл хүссэнээр болдоггүй шүү дээ” гэсэн юм.

Мөн өөр нэг сэтгүүлч “Хэрэв явахаар бол өөрийн чинь сонголт гэж ойлгож болох уу” гэсэн асуултанд Лео “Хэрвээ надаас шалтгаалдаг бол би үлдэнэ гэж олон удаа хэлсэн шүү дээ. Гэхдээ түрүүн хэлсэн шүү дээ, аливаа зүйл үргэлж хүссэнээр чинь болохгүй. Ялангуяа хөлбөмбөг бол их өөрчлөмтгий болохоор олон зүйлс болдог. Яг одоо “Барселона”-гийн даван туулж буй хүнд үеүүдэд ийм зүйлс илүү хэцүү байдайг” гэсэн аж.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.