Б.Болдоос “Рио Тинто”-оос Монголын албан тушаалтнууд руу шилжүүлсэн мөнгө ямар учиртайг асуусан ч хариулсангүй

Twitter Print
2021 оны 04-р сар 15-нд 15:42 цагт
Мэдээний зураг,

Б.Болдоос "Рио Тинто"-оос Монголын албан тушаалтнууд руу шилжүүлсэн мөнгө ямар учиртайг асуусан ч "хувийн нууц" гээд хариулсангүй!

Оюутолгойн гэрээг Монголын талд ашигтай болгох хэлэлцээний эхний уулзалтад "Рио Тинто" талаас Зэсийн группын захирал Б.Болд ахалж, Өсөлт хөгжил хариуцсан захирал С.Мөнхсүх, Рио Тинто компаний Монгол дахь үйл ажиллагаа хариуцсан захирал Х.Амаржаргал нар оролцсон Харин Монголын талаас ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар ахалж,УИХ, ЗГ, Ерөнхийлөгчийн Тамгын газрын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн оролцжээ.

Оюутолгойн баялгийг гадны 15 банкны барьцаанд тавьж, "Рио тинто" Монгол улсад өндөр хүүтэй зээл зуучилж, Монголчуудыг их хэмжээний өрөнд нэмж оруулаад буй Дубайн гэрээг цуцлах асуудал яригдаж байгаа билээ . Гэтэл энэ үеэр Дубайн гэрээнд гарын үсэг зурсан Монголын нэр бүхий албан тушаалтнуудтай холбоотой нэгэн ноцтой асуудал хөндөгдсөн байна.

"Рио Тинто"-ийн Зэсийн группын захирал Б.Болд нь 2015-2017 онд "Рио Тинто"-ийн хамаарал бүхий компаниудаас өөрийн дансандаа 22 удаагийн үйлдлээр 1,4 сая орчим доллар хүлээн авсан. Улмаар Б.Болд болон Рио Тинто- ийн хамаарал бүхий компаниудаас "Эрдэнэс Монгол"-ын гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарын Монголын нэр бүхий 6 иргэний дансанд 26 удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх асуудлыг Монголын талаас тодруулсан байна. Харин энэ асуултанд Рио Тинтог төлөөлж хэлэлцээнд орж буй Зэсийн группын захиарал Б.Болд "Хувийн нууц " хэмээн хариулахаас татгалзжээ. Энэ мөнгө нь Монголын талаас Дубайн гэрээнд гарын үсэг зурсан эрх мэдэлтнүүдийн Рио Тинто-оос авсан АВЛИГАЛ юм биш биз? гэх хардлагыг олон нийтэд төрүүлж байна. Үлдсэн 5 хүний нэр хийгээд, ямар учиртай мөнгө болохыг Монголын ард түмэн мэдэх эрхтэй. Жилдээ 4 тэрбум төгрөгийн цалинтай "Рио Тинто"-ийн Зэсийн группын захирал Б.Болд та энэ мөнгөндөө тайлбар өгнө үү?

Сэтгүүлч Б.Отгон 2021.04.15

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.