Үе мөчний үрэвсэл олон учир шалтгаантай

Twitter Print
2020 оны 10-р сар 28-нд 09:56 цагт
Мэдээний зураг,

Үе мөчний үрэвсэл нь тодорхой шалтгаангүй, олон янзын шинж тэмдэгтэй, өвчлөл үүсдэг хэсэг ч бас янз бүр учир оношилоход хүндрэл их байдаг.

Дараах үндсэн 7-н шинжийн 4-ээс дээш шинж доод тал нь 6 долоо хоногоос их хугацаагаар үргэлжилсэн тохиолдолд ревматизмын үүдэлтэй үе мөчний үрэвсэл гэж оношилдог.

1. Үе мөчний хөшингө 1 цагаас илүү хугацааны турш үргэлжилсэн тохиолдолд

2. Үе мөчний гурваас дээш хэсэгт хавагнаж хавдах тохиолдолд

3. Гарын бугуйны үе ба хурууны үе эсвэл сарвууны үе хавдартай тохиолдолд

4. Баруун зүүн хоёр талын үе мөч үрэвсэлтэй тохиолдолд

5. Эмчийн үзлэгээр яс нь төвийж гарсан хэсэг, үений орчимд арьсан доороо булдруу үүссэн байгаа нь ажиглагдах тохиолдолд

6. Цусны ийлдсэнд ревматизмын үүсгэгч илэрсэн тохиолдолд

7. Гар ба бугуйны ар, өвөр талын цацраг туяаны шинжилгээгээр өвчилсөн үе мөчний орчим дахь яс элэгдсэн, ясны сийрэгжилт үүссэн тохиолдолд

Ямар ч шалтгаанаас болсон бай үе мөчин дотор байдаг талст бүрхүүл(synovium)-д үрэвсэл үүсч цусан дахь цагаан бөөм үе мөчинд хурах ба үүнээс болж үений шингэн (joint fluid) нэмэгдэн үе хавгансанаар өвчин зовиур үүсдэг. Иймэрхүү үрэвсэл үргэлжлэх юм бол үрэвссэн үений талст бүрхүүлийн бүтэц аажмаар өсч яс ба мөгөөрсөн эдийг нэвтлэн орсоноор үе мөчний хэлбэр өөрчлөгдөж, үе мөчөө хөдөлгөхөд бэрхшээлтэй болдог.

Үе мөчний үрэвсэл нь эхэн үедээ гарын хуруу, бугуй, хөлийн хурууны үе зэрэгт ихэвчлэн үүсдэг бөгөөд, өвчин даамжирсаны улмаас тохойны үе, мөрний үе, шагайны үе, өвдөгний үе ч бас өвчилдөг.

Ингэж өвчилөн үе мөчинд зовиур, хөшингө байдал, хаван (үрэвсэл юм уу, хавдрын улмаас хөөж хавагнах) зэрэг шинжүүд хэдэн долоо хоног дамжин бага багаар илэрдэг. Эмчилсэн ч гэсэн биеийн өөр хэсэгт шилжих магадлалтай байдаг. Иймд та бүхэн яаралтай оншилуулж эмчид хандаарай. 

Эх сурвалж: Их Номгон уламжлалт эмнэлэг

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.