
Японы мэргэжлийн сумогийн кюүшюү башёгийн 11 дэх өдрийн барилдаан боллоо. Энэ өдөр Монголын бөхчүүдээс Кёкүшюүхо Таканоумиг, Тамаваши Чиёоомаруг, Тэрүнофүжи озэки Котошигикүг, Ичиножёо Тоёохибикиг давсан бол Кёкүтэнхо Точиношинд, Араваши Хомарэфүжид өвдөг шороодлоо. Харин их аваргуудаас Хакухо озэки Гоэйдог давж, Харумафүжи Айомид, Какүрюү озэки Кисэносатод уналаа. Кюүшюү башёг арван даваатай ганцаараа тэргүүлж байсан ёкозүна Какүрюү өнөөдөр хүчтэй озэки Кисэносатотай 39 дэх удаагаа оноолт таарахдаа ошидаши мэхээр ялагдлаа.
Ингэснээр 69 дэх ёкозүна Хакухо башёд түрүүлэх боломжоо хадгалан үлдэж байна. Манай хоёр аварга адилхан 10 даваа, 1 унаатай тэмцээнийг тэргүүлж байгаа бол Кисэносато, маэгашира Точиношин нар хоёр унаатай тэдний араас нэхэж байгаа аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505