Хүүхдийн хоолой өвдөлтийг хэрхэн намжаах вэ

Twitter Print
2022 оны 08-р сар 22-нд 08:20 цагт
Мэдээний зураг,

Бяцхан үрсийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалдаг ээжүүддээ дөнгөж өвдөж эхэлсэн хоолойн өвчнийг түргэн хугацаанд эмчлэх боломжуудын талаар хүргэж байна.

Энэхүү аргуудыг эхэлж буй үед хэрэглэхээс гадна 3 хоног хэрэглээд үр дүнд хүрэхгүй бол аргаа өөрчлөхийг зөвлөе.

Лемон, зөгийн балтай цай уулгах

Хүүхдийн хоолой өвдсөн үед та зөгийн бал болон лимонтой цай уулгаарай. Цайг хүүхэд уух учир хэт халуун болон хүйтэн байх ёсгүй. Бүлээн байх учиртай. Дараа нь унтуулаарай. Унтсаны дараа хүүхдийн тань хоолой эдгэрсэн байна. Таны хүүхэд нэг нас хүрээгүй бол зөгийн бал идүүлж болохгүй.

Уураар утах

Хэрвээ нэгээс доош насны хүүхдийн хоолой өвдсөн бол та хүүхэдтэйгээ угаалгын өрөөндөө ороод, хаалгаа хаагаад халуун ус 10-15 минутын турш тосоорой. Халуун уур таны хүүхдийн хоолойг чийгшүүлж эрүүл болгоно. Мөн энэхүү аргаар ханиад болон хамрын битүүг эмчлэх боломжтой.

Унтуулж амраах

Хүүхдээ тайвшруулж, амраах хэрэгтэй. Амралт эмчилгээ болдгийг санаарай.

Хүлхмэл хүлхэх

Хоолойн өвдөлтийг намдаах хамгийн хурдан шийдэл.

Хүйтэн болон чихэрлэг зүйлс өгөхөөс зайлсхийх

Ундаа, мөхөөлдөс зэргийг хоолой нь эдгэрэх хүртэл өгөхгүй байхыг зөвлөе.

Өрөө тасалгааг чийглэх

Хоолой өвдсөн үед хамар битүүрэх нь элбэг байдаг. Энэ үед та хүүхдийнхээ өрөөнд агаар чийгшүүлэгч байршуулж, хуурайшилтаас хамгаалаарай.

Тэжээллэг хоол хүнс хэрэглэх

Хоолой өвдсөн үед шингэн, тэжээл ихтэй хоол хийх хэрэгтэй. Бүхэл хоол хийхээс зайлсхий. Учир нь энэ төрлийн хоол хүүхдийн тань хоолойг гэмтээх аюултай шүү.

Нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй, найрлагандаа зөгийн бал, лимон, аньс, гаа болон витамин С агуулсан хүлхмэлийг зааврын дагуу хэрэглэх хэрэгтэй.

Д.Золзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.