Өр цайруулсан түүх

Twitter Print
2020 оны 10-р сар 26-нд 15:17 цагт
Мэдээний зураг,

СССР буюу ЗХУ 70 жил дэлхийн хагаст улаан туг намируулан засаглахдаа олон оронд буян нүглийг харамгүй үйлдэж хүйтэн хөшигний нэг талд азаргалж ахуйдаа өөрийн тугийн дорх олон оронд чамгүй зээл олгож байсны нэг нь Монгол мөн.

Шилжих рублиэр 11 тэрбум доллар гэж тогтсон нь ч энэ нь сүүлд Парисын клубын ханшаар баталгаажсан маргаангүй тоо юм. Бас нэг үнэн зүйл гэвэл соц лагерийн орнууд толгой дараалан СССР ахад 1-42 тэрбумын нийт 70 гаран тэрбум ам.долларын өртэй үлджээ. Томхон өртэйнүүд нь тухайн үедээ томхон асуудлуудтай, геополитикийн орц хувь өндөртэй байсан гэгдэх Куба, БНАГУ, ХБНСЮУ нар байжээ.

Коммунист Сэсээр ахын үндсэн буурь сахиж үлдсэн ОХУ-д яг үнэндээ коммунизмын өрийг бусдаас нэхэх ёс суртахууны болон хууль ёсны үндэслэл тун бага байснаар барахгүй хэрэв бусдаас (өртэй гаруудаас) "ЗХУ-н үеийн мөнгөө авья" гэж нэхвэл ТУХН-н тусдаа гарсан Украйн, Белорус, Казакстан гэх мэт 15 орнуудад ч хувь тогтоон хамаарах өр төлбөр болж хувирах ноцтой асуудал бөгөөд авьяа гэхэд сонин, авахгүй хаяхад хайран зүйл болж хувирсан юмсанж. Шинэ зуун гармагц шинэхэн лидер Путин хуучин өртэй орнуудыг цэгцлэх даалгавар (бодлого) ЗГ, Сангийн яамандаа өгч ажиллагаа эхэлжээ.

Бодлого нь коммунизмын төлбөр нэхэж олон улсад онигоо бололгүйгээр, байгалийн баялгийн (нефть, байгалийн хий г.м) нөөцтэй, цэрэг стратегийн хүчирхэг орны зангаргийг харуулж, бас ч гэж хэвээрээ байгаагаа баруунд сануулж, геополитикийн бодлогоо үргэлжлүүлэн хуучин найзууддаа дурсгал болгон үлдээх зэрэг олон амбицтай байсан ажээ. Ер нь бол хүчтэй ах орны хувьд ёс болгон удирдагчдыг нь Кремльд дуудан авчраад хойшид чих зөөлөнтэй аятайхан явнаа гэсэн амыг нь аваад шууд тэглээд явчихаж. Үүнд:

2003 онд Лоас 700 сая 100%

Монгол 11 тэрбум 98% (2%?)

2005 онд Сири 10 тэрбум 100%

Этиоп 1 тэрбум 100%

2006 онд Алжир 4,7 тэрбум 100%

2007 онд Афганистан 11 тэрбум 100%

2008 онд Ливи 4,8 тэрбум 100%

2009 онд Ирак 8 тэрбум 100%

2010 онд Вьетнам 10 тэрбум 100%

Этиоп 4 тэрбум 100%

2011 онд Хойд солонгос 11 тэрбум 100%

Үүн дээр Кремьлд дуудаж ярилцах ч шаардлагаггүй африкийн нэн ядуу 12 орныг 2007 онд (Congo, Ethiopia, Guinea, Guinea-Bisau, Mozambique, Zambia, Madagascar, Tanzania, Benin, San Tome and Principle Island, Burundi and Chad) нарын нийт тэрбум долларын өрийг шууд тэглэж цайруулснаа зарлаж тухайн үеийн удирдагчдыг нь цус харавтал баярлуулаадахжээ. Жишээ нь хэрэв манай өр төлөгдөөгүй явж байгаад 2007 онд ирсэн бол шууд нойллогдож хэрэв би Е.С байсан бол "Хичээж хөөцөлдөж чармайж байгаад өрөөн тэглүүлсэн үндэсний баатар" болох байсан гэсэн үгээ.

Зүүн европын орнууд, Балканы хойгт ч дээрх бодлого үргэлжилсэн байна. Кубын 19,5 тэрбумын өр одоо ид яригдаж байгаа бөгөөд "бодлогын дагуу" шийдэгдэх нь гарцаагүй зүйл юм. Илэрхий,бодитой, нууцгүй үнэн гэвэл энэ юм. Харин хөөцөлдөж "өр тэглэсэн" "БААТАР" орон бүрт бий.

Г.Сэржхорол 2019.10

Source: Известия, /pravdareport/, /Appendixes 1-56 ,Budget 2001-2018/

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.