Өвөр Монголын 20 иргэнийг албадан гаргажээ

Twitter Print
2014 оны 11-р сар 20-нд 09:14 цагт
Мэдээний зураг,

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын ӨМӨЗО-ны иргэдтэй өчигдөр уулзав. Өнгөрсөн хугацаанд манай улсад оршин сууж байсан Өвөр Монгол иргэдийг албадан буцаасан тохиолдол цөөнгүй гарсан.
Үүнтэй холбогдуулан манай улсад оршин сууж буй Өвөр Монгол иргэдийн санал бодлыг сонсч, холбогдох хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгсөн юм.
Харьяатын тухай хуулинд Монголын харяат болох гэсэн иргэд таван жил зайлшгүй Монголд амьдарсан байх, тухайн таван жилийн нэг жил дотор нь 12 хоногоос дээш хугацаагаар гадагшаа гарч болохгүй. Түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү цалин тэмгэмжтэй байж шалгуур хангана гэсэн заалттай.
Иймээс эдгээр шалгуурыг давж чадахгүй байгаа юм. Монголчуудыг нэгтгэхийн тулд энэ хуулийг өөрчлөх талаар ирэх намрын чуулганаар шинэ хуулийн төсөл өргөн барьж, батлуулахаар төлөвлөж байна гэж ИХШХЕГ-ын төлөөлөл ярив.

Монгол Улсад сурч боловсрох, ажил хийх, аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулах, хувийн хэрэг зэргээр оршин суух олон талын боломж хуулиар бүрэн нээлттэй байдаг боловч дээрх БНХАУ-ын иргэд өргөдөл хүсэлтээ гаргаагүйн улмаас Монгол Улсаас хөөх шалтгаан болдог юм.

Энэ жилийн хувьд нийт 20 иргэнийг албадан гаргажээ. Тодруулбал эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн шалтгаанаар 11 хүн, Монгол Улсад байх визийн хугацааг хэтрүүлсэн шалтгаанаар 3 хүн, Монгол Улсын виз бүртгэлийн журмыг нэг жилд хоёроос дээш удаа зөрчсөн шалтгаанаар 1 хүн, гэмт хэрэг холбогдсон 2 хүн, эрх бүхий байгууллагын хүсэлтээр 3 хүнийг албадан гаргажээ.
Дашрамд сонирхуулахад ӨМӨЗО-ны 20 гаруй хүн Монгол Улсын харьяат болох хүсэлт гаргасан байна.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.