Газпром компани хий нийлүүлэлтдээ найдвартай гэх баталгаа өгөх боломжгүй гэлээ

Twitter Print
2022 оны 07-р сар 19-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

Оросын Газпром компани Европ дахь хэрэглэгчдэдээ "онцгой" нөхцөл байдлаас болж хий нийлүүлэлт тасалдахгүй гэдэгт баталгаа өгч чадахгүй гэсэн агуулгатай захидал илгээсэн талаар Ройтэрс мэдээлж байна.

"Онцгой" нөхцөл байдлын тухай заалт бизнес гэрээнүүдэд байдаг ба уг заалтанд аль нэг тал нь гэрээнд заасан үүргээ маш онцгой нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор биелүүлэхгүй байж болох тухай тусгасан байдаг аж. Газпром компаниас уг мэдээллийн тал дээр ямар нэг албан ёсны тайлбар өгөөгүй байна.

ХБНГУ-ын компаниуд дотроос ОХУ-ын байгалийн хийн хамгийн том импортлогч Юнипер компани Газпром компаниас захидал хүлээн авсан гэдгээ мэдэгдсэн ч захидлын агуулгыг ил болгохоос татгалзсан байна. Ройтэрс агентлагийн мэдээнд дурдагдсан нэрээ нууцалсан эх сурвалжийн хэлснээр Газпром компанийн захидалд ХБНГУ руу хий дамжуулдаг Норд Стрийм-1 хий дамжуулах хоолойн үйл ажиллагаа доголдох боломжтойг онцгойлон дурдсан байсан гэжээ.

Өнөөдрийн байдлаар Норд Стрийм-1 хий дамжуулах хоолойн үйл ажиллагаа зогссон байгаа ба энэ нь жил бүр хийгддэг засвар үйлчилгээтэй холбоотой аж. Энэ жилийн засвар энэ сарын 11-нд эхэлсэн ба ирэх пүрэв гарагт дуусах ёстой аж.

Европын холбоо энэ байдлаараа Москва ОХУ-ын эсрэг тавьсан хориг арга хэмжээний хариуд хий дамжуулах хоолойн үйл ажиллагаагаа царцааж болзошгүй хэмээн таамаглаж байгаа аж.

Сүүлийн хэдэн сард ОХУ зарим улс орнуудад нийлүүлж буй байгалийн хийн хэмжээгээ бууруулсан ба үүнд Украин, Беларусь зэрэг улсаас гадна Норд Стрийм-1 хоолойгоор дамжуулж хий импортлодог орнууд ч багтсан юм.

Европын холбоо 2027 он гэхэд ОХУ-ын эрчим хүчнээс татгалзаж, эрчим хүчээ өөр эх үүсвэртэй болох зорилт тавьсан ч одоогийн байдлаар ОХУ-аас эрчим хүчнээс өндөр хамааралтай хэвээр байна. Украин руу довтолсонтой барууны орнуудын эдийн засгийн хоригт орсон Москва болон Газпром компанийн хувьд эрчим хүчний экспорт нь ашиг орлогын гол эх үүсвэр болоод байгаа билээ. ОХУ-ын Сангийн яамнаас мэдээлснээр ОХУ-ын төрийн санд газрын тос болон байгалийн хийн экспортын энэ оны эхний хагасын ашиг орлого гэж 6.4 их наяд рубль оржээ.

2022 онд Москва 9.5 их наяд рублийн газрын тос, байгалийн хий экспортлох төлөвлөгөө гаргажээ. Газпром компанийн олон улсын бондын эргэн төлөлтийн хугацаа энэ сарын 19-нд дуусаж байгаа бөгөөд энэ хугацаанд Газпром компани гадаадын хөрөнгө оруулагчдадаа төлбөрөө төлөхгүй бол дампуурах аж.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • DR PRADHAN

      (102.89.38.207) 2022-07-21 16:14
      • 0
      • 0

      Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM Үнэ 780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COLGMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.www.drpradhanurologist.com

      Хариулах

    • Irgen

      (107.72.164.132) 2021-11-11 15:36
      • 0
      • 0

      Ok

      Хариулах