
ХҮН БҮРИЙН КОМПЬЮТЕР ДЭЭР БАЙХ ХЭРЭГТЭЙ ҮНЭГҮЙ ПРОГРАММУУД
Ихэнх компьютеруудад Ms Office, iTunes, Photoshop гэх мэт энгийн хэрэглээний програмууд л дагалддаг. Энэ нь тэр бүр хүмүүсийн бүрэн хэрэгцээг хангах тал дээр дутмаг. Иймээс техникийн мэргэжилтнүүд таны компьютерын хүчин чадлыг хамгийн дээд хэмжээнд ашиглахад туслах үнэгүй програмууд гаргасан байдаг.
- Libreoffice - Microsoft компани Office-ийн хэрэглээний иж бүрэн үйлчилгээг багтаасан "Office 365" програм зохиогчийн эрхээр хамгаалагдсан байдаг тул хүмүүс арай хямд, боломжийн үнэтэй өөр хувилбар болох нээлттэй эх сурвалж бүхий оффисийн бүх програмуудыг нэг дор багтаасан LibreOffice програмыг ашигладаг. LibreOffice нь Мicrosoft Office-ийн бүх програмуудтай ижил үйлдэлтэй (text editor, slideshows, spreadsheets гэх мэт) оффисийн үнэгүй иж бүрэн програм юм. LibreOffice дээр бэлтгэсэн файлаа Microsoft Office дээр ашиглаж болохоос гадна дараа нь аль ч компьютер дээрээс файлаа харж, засвар хийх боломжтой.
- VLC медиа тоглуулагч- Ихэнх компьютеруудад медиа файл унших, тоглуулах програм дагалддаг ч тэд нар нь хэдхэн төрлийн файл л тоглуулах хязгаартай байдаг. Тэгвэл VLC програмаар дуу, бичлэг, шууд дамжуулалт гээд ямар ч медиа файлыг нээж үзэх боломжтой юм. Үүнээс гадна, цаг үеэ даган үргэлж шинэчлэлт хийгдэж байдаг учир хамгийн сүүлийн үеийн өндөр нягтаршилтай медиа файлуудыг үзэхэд асуудал ямар ч хүндрэл гарахгүй. VLC програмд шаардлагатай нэмэлт програмуудыг суулгаж болдог учир та өөрийнхөө хэрэгцээнд бүрэн нийцүүлэн ашиглах боломжтой юм. Товчхондоо, VLC нь үнэ төлбөргүй, олон үйлдэлт медиа тоглуулагч юм.
- GIMP - Зураг засах програм. Олон нийтийн сүлжээ нийгмийн статус, нэр хүндээ өсгөхөд нөлөө үзүүлэх болсон энэ үед фэйсбүүк, инстаграмдаа гайхалтай зураг тавих хэрэгцээ хүн бүрд тулгардаг. GIMP нь Adobe Photoshop, Lightroom зэрэг төлбөртэй програм хангамжийн хийдэг үйлдлийг үнэгүй ашиглаж болох шилдэг арга юм. GIMP-ийн тусламжтайгаар та урлагийн шинэ бүтээл туурвих, зураг засварлах болон бусад дизайны элементүүдийг ч хийх боломжтой. VLC-тэй адил үнэгүй, нээлттэй эх сурвалжтай тул өөрт тохируулан дурын нэмэлт хэсгүүд суулган ашиглах боломжтой.
- Zip - Файл нэгтгэгч/задлагч. Файл болон хавтасны хэмжээг багасган бусадтай хуваалцахад илүү хялбар болгохын тулд өөр өөр форматтай файлуудыг нэгтгэн нэг фолдерт байршуулах Zip.
Бусад чөлөөт, нээлттэй эхийн (FOSS) шилдэг програмуудаас дурдвал:
Krita - Дижитал зураг, график засварлах
Notepad++ - Төрөл бүрийн текст файлыг нээх, засварлах
TestDisk - Устгасан файл сэргээх
Search Everything - Системд нарийвчилсан хайлт хийх
Bleach bit - Хэрэггүй файлуудыг цэвэрлэх
Audacity - Дууны файл дээр ажиллах, засварлах
Keepass - Нууц үг хадгалах
SumatraPDF - PDF файл нээх
Handbrake - Видео файл дээр ажиллах, DVD дээр шарах
Revo Uninstaller - Програмыг устгах
Цэндийн Одонтуяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.